Шударга мэдээ
НОБГ: Гал түймрээс аюулаас 136 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-22-ны өдрүүдэд гал түймрийн 17, аврах ажиллагааны 4 буюу нийт 21 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрээс аюулаас 136 сая төгрөгийн эд хөрөнгө, 1 иргэний амь насыг авран хамгааллаа.
Дээрх дуудлагын тоог өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 10.5%-аар өссөн дүнтэй байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1257, ой, хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 136 буюу нийт 1398 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Шударга мэдээ
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байна.
Үүнээс Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10–20 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26 см, бусад нутгаар 0-10 см хүртэл зузаан цастай.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар -11.5...-1.1 градусаар хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим болон ахуй, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар дунджаас бага орсон байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16–27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
Шударга мэдээ
ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо
Шударга мэдээ
Шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлнэ
Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 оноос хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Шөнийн тарифын хөнгөлөлт нь жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэжилдэг.
Хөнгөлөлтийг орой 21.00 цагаас өглөөний 09.00 хүртэлх хэрэглэсэн хэрэглээнд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрх хэрэглэгчид хамрагдах бөгөөд дараах нөхцөлийг хангасан байна.
- Цахилгааны үлдэгдэл төлбөргүй
- Зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх
- Цагийн ялгаварт тариф тоолууртай өрхүүд хамрагдана.
Хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо тоолуурын заалтыг үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээ тус бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргаж, хувь тус бүрийг 150 квт,ц, 151-300 квт.ц, 300 квт.ц-аас дээш гэсэн ангилал бүхий гурван шатлалт тарифаар үржүүлж, нийлбэр дүнг гаргадаг.
