Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ

Огноо:

,

Энэхүү нэгж нь нийслэлийн төр, захиргааны ажилтан, албан хаагч болон Ковид 19 цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн, нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан холбогдох танилцуулгыг хийсэн. Нийслэл Улаанбаатар хотод  амьдарч буй айл өрхүүдийн 208 мянга гаруй өрх нь гэр хороололд амьдарч байна. Судалгаагаар эдгээр өрхийн 87.4 хувь  нь  орон сууцанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Иргэдийн хувьд орон сууц худалдан авахад тулгарч буй гол  бэрхшээл нь урьдчилгаа төлбөр байхгүй, ипотекийн зээлийн нөхцөл хангахгүй, тогтмол орлогогүй зэрэг шалтгаан байгаа юм. Тиймээс НОСК нь 2022-2023 оны хугацаанд 15 жилийн хугацаатай,  8 хувийн хүүтэй, 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, Монгол банкинд худалдахаар төлөвлөсөн байна. Улмаар нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнуудаас гадна цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн хувийн хэвшлийн 450 орчим ажилтан, албан хаагчийг хөнгөлөлттэй орон сууцаар хангахаар төлөвлөж буйг М.Говьсайхан хэллээ.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ шинээр орон сууц барихгүй бөгөөд зах зээлд бэлэн байгаа орон сууцуудаас худалдан авч, иргэдийг оруулах юм байна. Хэлэлцэж байгаа асуудлаар төсөв эдийн засгийн хороо санал дүгнэлт уншлаа. 450 орон сууцанд хамрагдах хувийн хэвшил болон төрийн албан хаагчдын тоог тодорхой болгох, НОСК-той ижил төрлийн үйл ажиллагаа явуулах охин компани байгуулах шаардлагатай эсэх талаар эргэн харах зэрэг тодорхой саналуудыг тус хорооноос гаргасан. Төлөөлөгчид хэлэлцэж буй  асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төсөл яг зорилтот иргэддээ хүрэх, алсын дүүргийн иргэдийг хамруулах, бодит  үр дүн хэзээ гарах зэрэг асуудлыг тодрууллаа.

Тухайлбал төлөөлөгч Б.Нэргүй “иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэсэн орон сууцны асуудалд алслагдсан 3 дүүргийг түлхүү хамруулах, орон сууцны бодлогыг чөлөөлөх шаардлагатай. Мөн нийслэлээс хэрэгжүүлж байгаа дахин төлөвлөлт зэрэг орон сууцны бодлогын шийдлүүдтэй энэхүү асуудлыг уялдуулж авч явах нь үр дүнтэй” гэсэн бол Д.Гантулга “50 тэрбум төгрөгөөр баталгаажсан энэхүү орон сууцны хөтөлбөрийг нээлттэй шударга явуулах тал дээр анхаарах нь чухал. Арилжааны банкыг энэхүү харилцаанд оруулж ирэх шаардлагатай. Эрсдэл үүрэлцэх талаасаа ч  банкны тогтолцоонд түшиглэх нь зөв” гэсэн юм.

Төлөөлөгч Б.Сүхбаатар ковидоос шалтгаалан цаг үеийн нөхцөл байдал хүнд. Монгол банкны бодлогын хүү өссөн эрсдэл байгаад дурьдаад НОСК иргэдийн сонгох байр, байршлыг нэр заахгүй. Иргэд зах зээл дээрээс орон сууцаа сонгоно. Дэмжих бодлогоор аж ахуйн нэгжүүдээ батламж өгнө зэргээр хэлэлцэж байгаа асуудлаар нэмэлт мэдээллийг өгсөн. Иргэдийг энэхүү хөтөлбөрт хамруулахдаа Зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах журмын дагуу шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд орон сууцны үнийн өсөлтийг харгалзан зээлийн босго 120 сая төгрөг байхаар төсөл  хэлэлцэгдсэн. Төлөөлөгчид  Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах асуудлыг олонхиор дэмжин шийдвэрлэлээ. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг дэмжин хэлэлцлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах үндэсний стратегиа танилцуулна

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.

Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах бага хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм.

Уг төлөвлөгөө нь дараах гурван үндсэн санаачилгыг багтаажээ. Үүнд:

  • Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
  • Ус, газрын нэгдсэн менежментийн санаачилга
  • Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга

Эдгээр санаачилгын хүрээнд нийт 292 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар зорьж байна. Нэг төслийн дундаж санхүүжилтийн хэмжээ 700 мянган ам.доллар байхаар тооцжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр жилд 446 тэрбум төгрөгийн шатахуун хэмнэх боломжтой

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зорилгоор “Нийтийн тээврийн Улаанбаатар трам” хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн хоёр шугамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан байна. Нэгдүгээр шугамыг Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, 16 зогсоолтой байхаар төлөвлөсөн бол хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байх юм.

Төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэж, замын хөдөлгөөний дундаж хурд 23.6 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.

Трамвайн системийг хөгжүүлснээр нийтийн тээвэрт суурилсан хот төлөвлөлтийг дэмжиж, шугам болон зогсоолуудыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, орон сууцны шинэ бүсүүд бий болох боломжтой. Үүний зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа өргөжих, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөх зэрэг эдийн засгийн эерэг үр нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна.

Трамвай нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг тул ашиглалтын явцад агаар бохирдуулагч бодис шууд ялгаруулахгүй. Иргэд хувийн автомашинаас их багтаамжийн нийтийн тээвэрт шилжсэнээр замын хөдөлгөөний ачаалал, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой.

Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг тооцоход нэг автомашин өдөрт дунджаар 2.5 цаг түгжрэлд саатахдаа 3.45 литр шатахууныг үр ашиггүй зарцуулдаг байна. Ингэснээр нэг жолооч өдөрт 8,238.6 төгрөг, жилд 1.7 сая гаруй төгрөгийн шатахууны зардлыг зөвхөн түгжрэлд алддаг аж.

“Улаанбаатар трам” төсөл хэрэгжиж, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоог техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.

Төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа богиносож, түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал буурахын зэрэгцээ аюулгүй, найдвартай, тав тухтай, хүртээмжтэй нийтийн тээврийн шинэ тогтолцоо бүрдэх ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан энэ мөчид үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, “Газрын тосны зарим бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай”, “Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын тухай” зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Мөн хүнсний зарим гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бүртгэлжүүлэх, хяналтыг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээ, төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоох, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний талаар хэлэлцэх юм.

Түүнчлэн “COP17”-ын үеэр Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичиг, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах “Шуурхай штаб”-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг нийт 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох