Шударга мэдээ
Зүрхний хэм алдагдлын үед хэрэглэх эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлнө
ЭМДЕГ-аас Щвецарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөн олгож байна. Дээрх 19 төрлийн эмийн жагсаалтад багтах “Зүрхний хэм алдагдал”-ын үед хэрэглэх эмийн нэр, төрөл, тун хэмжээг танилцуулж байна.
Бид “Новартис аксес” хөтөлбөрийг илүү урт хугацаанд хэрэгжүүлэхээс гадна, эмийн нэр төрлийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахад анхааран ажиллаж байна. Та "Новартис аксес" хөтөрбөрийн хүрээнд ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой эмийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.

Шударга мэдээ
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2060 бүртгэгджээ
Прокурорын байгууллага 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09-ний өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 177,059 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.
Үүнээс эрх бүхий албан тушаалтан 170,816 буюу 96.5 хувийг газар дээр нь, 2109 буюу 1.2 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1809 буюу 1 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1936 шийдвэрийг хянаж, 91 буюу 4.7 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 103 шийдвэрийг хянаж, 7 буюу 6.8 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 3 буюу 2.9 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 18 буюу 17.5 хувьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Зөрчлийн улмаас нийт 1,422,925,695 төгрөгийн хохирол учирснаас 254,637,343 буюу 18.1 хувийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 169,528 буюу 96.7 хувийг, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2060 буюу 1.2 хувийг, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 937 буюу 0.5 хувийг, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 872 буюу 0.5 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Шударга мэдээ
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ын хуралдаанд танилцууллаа.
Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.
Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах зо
Шударга мэдээ
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаар "Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам"-ыг баталлаа.
Журмаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлөлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр хөлслүүлэх, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон талбайд амьдарч буй иргэдийг түр суурьшуулах, мөн зээлийн гэрээ байгуулахтай холбоотой хөлслөх иргэнд тавигдах ерөнхий нөхцөл, шаардлага, квот болон квот тус бүрийн шалгуур, хөлслүүлэх үнийг тооцох орон сууцыг хүлээлгэн өгөх, буцаан хүлээн авах зэрэг харилцааг нэгдсэн байдлаар зохицуулжээ.
Журамд төрийн албан хаагчийн квотыг 35 хувь, үүнээс төрийн үйлчилгээний албан хаагчид (эмч, багш)-ын квотыг дангаар нь 20 хувь байхаар тогтоожээ.
Бага, дунд орлого болон зорилтот бүлгийн иргэд нь банк, санхүүгийн байгууллагаас олгодог ипотекийн зээлийн шалгуур шаардлагыг хангах боломжгүй орон сууцны нөхцөлийг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд урт хугацаатай, урьдчилгаа болон хүү багатай орон сууцны зээлээр дэмжих эрх зүйн үндэслэлийг журамд тусгажээ. Мөн орон сууцыг хөлслүүлэх үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцох аргачлалыг тусгасан байна.
-
Цаг үе2023/06/16
Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарчээ
-
Цаг үе2024/05/17
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
-
Улстөр нийгэм2022/11/23
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Үзэл бодол2021/06/10
Скот Миллер: "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд цэргийн баг илгээн оролц...
