Цаг үе
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн явцыг хэлэлцэж байна
Сүүлийн 30 гаруй жил хүлээгдээд байсан Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг УИХ-ын зүгээс 2020 оны наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын хуулинд өөрчлөлт оруулснаар хэрэгжих боломж бүрдсэн.
Улмаар 2021 оны нэгдүгээр улирлаас эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээр санхүүжих болж, стратегийн нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжээд байна.

Өнөөдөр Эрүүл мэндийн Даатгалын Ерөнхий газрын төв орон нутгийн ажилтнуудад шинэ болон шинээр батлагдсан дүрэм журам, аргачлалыг танилцуулах сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтын нээлт дээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ цар тахлын хүнд үед эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг хийхэд ЭМДЕГ хамт олон мэргэжлийн ур чадвар гарган сайн ажилласныг сайшааж, ДЭМБ зүгээс манай улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл ба эмийн хөнгөлөлт дээр баримталж буй бодлогууд үр дүн өгч дэвшил гаргаад байгааг саяхан манай улсад айлчилсан ДЭМБ эрүүл мэндийн салбарын санхүүжилт хариуцсан мэргэжлтнүүд онцолсныг дурьдаж баяр хүргэлээ.
.jpg)
Салбарын ажилчдын цалин нэмэгдэж, эмнэлгүүдийн санхүүгийн байдал сайжирч, өөрсдөө тоног төхөөрөмжийн шинэчлэлээ хийдэг болсон, 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтанд 2022 онд байрын урьдчилгааг эмнэлгүүд буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон, анхан шатны санхүүжилт хоёр дахин нэмэгдэж, эрт илрүүлэгт 700.000 гаран мянган хүн хамрагдаад байгаа нь энэхүү санхүүгийн реформ үр дүн өгч буйн нэг жишээ гэдгийг тэр онцоллоо.
Тэрбээр мөн "салбарын санхүүжилтийн шинэчлэл дуусах болоогүй бөгөөд таван жил хүртэл үргэлжилж байж бид зорьсон зорилтондоо хүрнэ" гэдгийг онцоллоо.
Мөн ЭМДЕГ дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд гараад байгаа олон сайн дэвшлүүдийг илтгэлдээ танилцууллаа. Сургалтыг ДЭМБ-ын зүгээс санхүүжүүлэн хийж байна.

Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Цаг үе2025/01/07
“Хавдар судлалын үндэсний II төв”-ийн бүтээн байгуулалтын ажил ирэх зургааду...
-
Улстөр нийгэм2021/10/28
Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нэ...
-
Цаг үе2022/08/31
ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн бүртгэл эхэллээ
-
Улстөр нийгэм2021/03/19
УИХ: Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо

