Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 12. Ангараг гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, тдөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.

Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

Огноо:

,

Нийслэлд сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгох ажлыг зохион байгуулсан байна. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа.

Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Улаанбаатар хотод 550-600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлд бүртгэх тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоосонтой холбоотойгоор улсын дугаарыг сонголтоор олгодог байсныг болиулж, шинээр олгохыг зогсоосон. Тухайлбал, 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар огт олгохгүй байгаа. Энэ арга хэмжээг нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлэхэд иргэдийн тээврийн хэрэгслийн чанар сайжрах зэрэг эерэг нөлөөг үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд иргэд автомашиныг гар утас шиг ашиглаж байсан. Харин одоо ашиглахаа больсон тээврийн хэрэгслээ хасуулдаг болсон. Бид нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан. Шалгуураар улсын дугаар олгож байгаа энэ арга хэмжээ нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, агаарын чанарыг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа олон төсөл, хөтөлбөртэй уялдаж хэрэгжиж байгаа юм. 2025-2026 онд бүртгүүлэх цахилгаан тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна. Өнгөрөгч онд 79 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. 2024 онд улсын хэмжээнд 170 мянган импортын бүртгэлийг хийжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд нийт тээврийн хэрэгслийн тоо өсөөгүй бөгөөд олгосон байгаа дугаарын хүрээнд тээврийн хэрэгслийн чанарыг сайжруулж байна. Улаанбаатар хотод авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээтэй холбоотойгоор том аймгуудад автотээврийн захтай болсон мэдээллүүд ирж байгаа. Орон нутгийн иргэд үүнийг мөн сайшааж байгаа юм” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, эх орондоо бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутнуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурлагын өндөр амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.

Тэр бээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглан, ажил, амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь гагцхүү оюутан залуусын хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ.

Олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшиж, оюуны ганзага дүүрэн эргэж ирэх оюутнууд эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг тодотголоо.

“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 1,052 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казахстан гэсэн 21 улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар дууслаа

Огноо:

,

Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 3 давхрын төрөх тасагт иж бүрэн засвар шинэчлэлтийн ажил хийлээ. Тус засвар, шинэчлэлтийн ажил нь нийт 1024.6 м.кв талбайг хамарч, хуучирсан болон эвдрэлд орсон хэсгүүдийг буулгаж, шал, ханa, таазыг шинэчилж, цонх, хаалгануудыг шинээр суурилууллаа.

НОНХС-ийн хөрөнгө оруулалтаар “Сэцфлорис” ХХК засварын ажлыг хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе10 цаг 54 минут

Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэл...

Цаг үе11 цаг 1 минут

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар...

Улстөр нийгэм11 цаг 4 минут

Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ

Улстөр нийгэм11 цаг 10 минут

УИХ-ын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов

Улстөр нийгэм11 цаг 18 минут

Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ...

Шударга мэдээ11 цаг 29 минут

Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах,...

Улстөр нийгэм11 цаг 34 минут

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх м...

Улстөр нийгэм11 цаг 37 минут

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хамтран ажиллах аж а...

Улстөр нийгэм11 цаг 40 минут

Сар шинийн өдрүүдэд ослоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллах...

Улстөр нийгэм2026/02/11

Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ...

Санал болгох