Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийслэлд цэргийн бүртгэл маргааш эхэлнэ

Огноо:

,

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2023 оны нэгдүгээр сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ.

Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу нийслэл болон дүүргийн ЗДТГ цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах бөгөөд иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар буюу онлайнаар хүсэлтээ илгээх боломжтой. 

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг энэ сарын 4-нөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан. Иргэд харьяа хорооныхоо байранд ажлын өдрүүдэд 8:00-17:00 цагт, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагт очиж цэргийн бүртгэлээ хийлгэнэ.

Мөн онлайнаар буюу  цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. 18 нас хүрч буй иргэний хувьд хороондоо очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой” хэмээв.

И-Монгол Академийн салбар хоорондын зохицуулалтын газрын төслийн менежер Б.Батзул “Цэргийн бүртгэлийн хүсэлтийг гурван сувгаар авна. Тодруулбал, “e-Mongolia” гар утасны аппликейшн, www.e-Mongolia.mn вэб сайт болон төрийн үйлчилгээний операторуудаар дамжуулан хүсэлтийг хүлээн авна. Энэ жилийн хувьд бид системд зарим сайжруулалтыг хийсэн. Тодруулбал, иргэдийн оршин суугаа хаягаар цэргийн бүртгэлд хамрагдах хүсэлтийг хуваарилж байна. Мөн 18-аас дээш настай иргэдэд зориулан цэргийн үүрэгтний үнэмлэх авахыг сануулсан мессежийг системээр харуулж байгаа. Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй, эсвэл хаясан, гээсэн бол эхлээд цэргийн үүрэгтний үнэмлэх авсны дараа цахимаар бүртгэлд хамрагдах шаардлагатай. Тиймээс энэ мессежийг хүсэлт илгээхээс өмнө харуулж байгаа. Түүнээс гадна цэргийн бүртгэлийг цахимаар хийлгэх зааварчилгаа видео бэлдсэн”  хэмээлээ.

Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй бөгөөд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай.

Мөн цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ

Огноо:

,

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийж, гол, мөрөн, нуурын орчим дахь 399 эрсдэлтэй цэгийг тогтоон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.

Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл өндөр, иргэд олноор зорчдог нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Иймд Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид, аялагчдыг гол, мөрөн, нуур орчимд зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, цаг агаарын болон усны нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлгийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөхийг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Огноо:

,

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгосон юм.

Ингээд НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлууллаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 3-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2026 оны наймдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 23-25 хэм дулаан байна. 


2026 оны наймдугаар сарын 03-наас
2026 оны наймдугаар сарын 08-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд төв болон говийн аймгуудын аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 05-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм5 цаг 24 минут

“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа...

Шударга мэдээ6 цаг 52 минут

Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина

Цаг үе6 цаг 57 минут

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Цаг үе7 цаг 1 минут

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Цаг үе7 цаг 5 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Цаг үе7 цаг 14 минут

Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээг эрчимжүүлж ...

Цаг үе7 цаг 18 минут

Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилг...

Улстөр нийгэм7 цаг 25 минут

Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувий...

Цаг үе2026/07/31

Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ

Цаг үе2026/07/31

Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Санал болгох