Цаг үе
“Эртэч өглөө” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

Соёлын яамны “Эцэг эхийн зөвлөл”, Төрийн захиргааны удирдлагын газар хамтран хамт олны бүтээлч санаачилга, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эртэч өглөө” хөтөлбөрийг 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон бусад холбогдох баримт бичгүүдтэй уялдуулан үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэхэд ёс суртахууны нөлөө, угийн бичиг хөтлөх арга зүй, ач холбогдол сэдвийн хүрээнд Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл, түүхийн ухааны доктор, профессор Д.Мөнх-Очир нарыг урьж, “Ёс суртахуун”, “Ураг удмаа судлахад архивын баримтыг ашиглах нь, угийн бичиг хөтлөхийн ач тус” сургалт зохион байгуулав. Мөн Чингис хаан музейд дэглэсэн “Уламжлалт аргаар хөтөлсөн угийн бичиг”-ийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Цаашид сар бүр тогтмол зохион байгуулагдах уг хөтөлбөрт албан хаагчид өглөөний 07:00 цагаас эхлэн идэвхтэй хамрагдаж, “Угийн бичиг хөтлөгч хамт олон” болох зорилт дэвшүүлэн, ёс суртахууныг эрхэмлэн, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Цаг үе
Авто замыг хааж, шинэчилнэ
Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд БГД-ийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!
Манай байгууллагын ажилтан, албан хаагчдын нэрийг барьж төсөл хөтөлбөрт хамруулж, орон сууцны дараалалд оруулж өгнө гэх мэтээр иргэдтэй харилцаа холбоо тогтоож орон сууцны залилангийн гэмт хэргийн хохирогч болгон эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироох хууль бус үйлдлүүд гарсаар байна.
Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт сонгон шалгаруулалтгүй орох боломжгүй бөгөөд одоогийн байдлаар зарлагдсан төсөл хөтөлбөр байхгүй.
Манай байгууллагын албан ёсны цахим хуудас:
https://www.facebook.com/Noskhevlel
ЗАЛИЛАГЧИД БОЛОМЖ БҮҮ ОЛГО!
/Бидэнтэй 7000-6953 дугаараар холбогдоорой/
НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 16-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.