Цаг үе
Загастайн давааны зорчих хэсэгт дахин нуралт үүсэх эрсдэл бий болжээ
Загастайн даваа буюу А1102 дугаартай Улсын чанартай авто зам дагуу 501-502 дахь км-т нуралт үүссэнийг "Завхан АЗЗА" ТӨХК цаг алдалгүй арга хэмжээ авсан байна. Давааны зорчих хэсэгт дахин нуралт үүсэх эрсдэл бий болсон тул инженер, техник гарган ажиллаж байна.
Иймд тус хэсгээр зорчихдоо Тээврийн цагдаагийн алба болон бусад албаны хүмүүсийн заавар зөвлөмжийн дагуу анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулъя..
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
Цаг үе
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Цаг үе
Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хулгайн ан хийх гэж байсан иргэдийг саатууллаа
Хилийн цэргийн 0277 дугаар ангийн ... дугаар салбарын хариуцсан хэсэгт 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн 6 иргэн 1 автомашин, 5 морин уналгатайгаар хулгайн ан хийх зорилготойгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрчээ.
Тус ангийн хилчид дээрх хэргийг илрүүлэн хуулийн дагуу шийдвэрлэлээ гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80 км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ. Нутгийн зарим хэсгээр 10 хэмд хүрч хүйтрэх мөн цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж.
Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа талаар мэдээллээ. Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд 15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Эх сурвалж: ОБЕГ