Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.
Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.
Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.
Цаг үе
Монгол Улс арванхоёрдугаар сард 219400 тонн шатахуун импортолно
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлж байна.
Хойд хөрш ОХУ-аас арванхоёрдугаар сард нийт 219.400 тонн шатахуун худалдан авах захиалгыг баталгаажуулжээ. Үүнийг задалбал,
• АИ-92 автобензин – 83,600 тонн
• Дизель түлш – 134,240 тонн
• АИ-95 автобензин – 1560 тонныг тус бүр захиалжээ.
Мөн БНХАУ-аас нийт 11200 тонн шатахуун худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлээд байгаа юм.
2025 оны 12 дугаар сарын 1-15-ны өдрийг хүртэл Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Цагааннуур, Булган, Замын-Үүд боомтоор нийт 23484 тонн АИ-92 автобензин, 81600 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 3795 тонн тус тус орж ирээд байна.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Цаг үе
Гарцаар зам гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна
Цаг үе
Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна
Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж:
- Гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах
- Хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх
- Гэрлийг олон цагаар асаахгүй байх
- Гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах
- Халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
- Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2020/11/12
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ямар арга хэмжээг хэрэгжүүлэх вэ
-
Урлаг спорт2021/04/28
Ж.Дамдинцэрэн: Соёл, урлагийн салбарыг менежментийн эргэлтэд оруулах хэрэгтэй
-
Шударга мэдээ2021/01/06
Өмнөговь аймгийн Онцгой комиссын хуралдаан боллоо
-
Цаг үе2019/09/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
