Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана

Огноо:

,

УИХ-ын дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2019.11.25/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна. 

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цагаас “В” танхимд;
  • Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас цагаас “Г” танхимд.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ

· “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

10.00

“Их хуралдай”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлэг, ажлын хэсгийн хуралдаан

Огноо:

,

Өнөөдөр /2025.04.10/ болох хэлэлцүүлэг, ажлын хэсгийн хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2024 оны 99 дүгээр захирамжаар байгуулагдсан

Иргэний шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах хүрээнд хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00

“Үндсэн хууль”

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

Эрүүл мэнд болон гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цахим шилжилтийн явцтай танилцах уулзалт-хэлэлцүүлэг

16.00

Цахим хөгжил, инновац,

харилцаа холбооны яам

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Барагшуны нөөц, ашиглалтын талаарх мэдээллийг сонсов

Огноо:

,

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны төгсгөлд Барагшуны нөөц, ашиглалтын талаарх салбарын яамны мэдээллийг сонсов. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын С.Одонтуяа танилцуулсан.

Монгол орон нь Азийн эх газрын барагшун тархалтын төв муж  гэдгийг сайд онцлоод барагшун нь Барагшун нь далайн  түвшнээс дээш 2000 метр болон түүнээс дээш өндөрт хүйтэн, сэрүүн болон хуурай  нөхцөлд хадны агуй, гуу жалганд хайлмагтсан, давирхайлаг байдалтай хар хүрэн өнгөтэй, тослог, өөрийн өвөрмөц амт үнэртэй, олон төрлийн эмийн ургамлын үндэс, эрдэс, макро микро элементийг агуулан тогтсон байдаг гэв.

Мөн Монгол Алтайн уулс болох Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгуудад  тархсан ба Говь-Алтай аймаг 58, Ховд 89, Увс 140, Баян-Өлгий 28 тонн барагшуны нөөцтэй гэж тогтоосон байна. Гэтэл нутгийн иргэн, аж ахуй нэгжүүд их хэмжээгээр бэлтгэн, эргэн нөхөн сэргэх боломжийг алдагдахуйц хэмжээнд ашиглаж,  хууль бусаар бие биеэсээ өрсөж түүж бэлтгэх, дотоодын үйлдвэрлэлд өгөхгүйгээр шууд гадаадад гаргах сонирхол их байдаг. Тухайлбал, 2016 онд 17  аж ахуй нэгж ОХУ,  Энэтхэг,  БНХАУ улс руу  2335 тонн түүхий болон хагас боловсруулсан барагшун экспортолсон дүн байдаг. Тиймээс байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зорилгоор шинжлэх ухааны байгууллагуудын судалгаа, зөвлөмжийг үндэслэн БОАЖ-ын Сайдын 2017 оны А/86 дугаар тушаалаар барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар, судалгааны дээжийг 5 кг-аас дээш хэмжээгээр гадаад улсад гаргах зорилгоор түүж бэлтгэх, боловсруулах, экспортлохыг таван жилээр хориглох, 2022 оны А/108 дугаар тушаалаар барагшуныг түүж бэлтгэх, ашиглах, худалдах, худалдан авахыг таван жилийн хугацаатайгаар хориглосныг С.Одонтуяа сайд онцолж байлаа.

Мөн барагшуныг түүхий эд байдлаар гадаадад гаргахыг хориглосноор манай улсад төр, хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага судалгаа хийж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний стандартыг боловсруулж гаргах, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, нэвтрүүлэх чиглэлд ажиллаж байна. Монгол Улсын ШУА-ийн биологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэнгүүд аж ахуй нэгжүүд, эмийн үйлдвэрүүд хамтран судалгааг тасралтгүй хийсээр хэд хэдэн үндэсний стандартыг батлуулсан байна.

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд сүүлийн 25 жил барагшуны чанар, ашиглалтын талаар судалгаа хийж, доктор Т.Энх-Оюун 2014 онд Дэлхийн оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр “Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга” бүтээлээрээ дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”, “Шилдэг зохион бүтээгч” шагнал хүртсэн. Цаашид энэхүү бүтээлээр дэлхийд гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэв.

Цаашид барагшуны жилд ашиглах боломжит нөөц, нөхөн сэргээх хугацаа давтамж, найрлага, ач холбогдлыг нарийвчлан тогтоох судалгааг хийх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос барагшуны нөөц, тархацын судалгаанд хөрөнгө төсөвлөхийг аймгуудад даалгах, экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох, хууль бусаар түүж бэлтгэсэн түүхий эд байдлаар гадаадад гаргах биш, зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн барагшунаар олон улсын стандарт шаардлага хангасан үндэсний брэнд, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, экспортлох нь эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, байгалийн нөөцийн ашиглалтын бүсийг тогтоож, жилд ашиглах зохистой хэмжээгээр ашиглах боломжийг бүрдүүлэх, түүхий болон хагас боловсруулсан эд байдлаар экспортлохыг хориглох, хууль бусаар түүж бэлтгэх явдлыг таслан зогсоох арга хэмжээ авах шаардлагатай байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох