Шударга мэдээ
“Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа
Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-04-26/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу нийт 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.
Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд "Тавантолгой" ХК-ийн экспортод гаргах 12,800 тонн 1/3 коксжих нүүрсийг арилжина.
Арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.
| Арилжигдсан нүүрсний мэдээлэл | |
| Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо | 2023.04.26 |
| Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо | 1 |
| Нүүрс худалдагч этгээдийн нэр | “Энержи Ресурс” ХХК |
| Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг | 16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 14200, Монгол улс |
| Захиалгын бүртгэлийн дугаар | ER-23009 |
| Дуудах доод үнэ, валютын төрөл | 1150 юань /тонн |
| Хэлцэл хийгдсэн үнэ | 1150 юань /тонн |
| Гэрээний нийт үнийн дүн | 14,720,000 юань |
| Хэлцлийн дугаар | 2023.04.26-01 |
| Үнийн өсөлтийн хувь | - |
| Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/ | 2 багц буюу 12800 тонн |
| Арилжсан нүүрсний төрөл, ангилал | Баяжуулсан коксжих нүүрс |
| Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт | Үнслэг (хуурай,%) ≤ 11% |
| Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28% | |
| Хүхэр (хуурай, %) ≤ 0.85% | |
| Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%) ≤ 9% | |
| G индекс ≥ 75 | |
Шударга мэдээ
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна
Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан байна.
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна.
Зам талбайд 45 тонн давс, 84 тонн бодис цацсан бөгөөд 1149.5 тонн давс, 471.5 тонн бодис, 94 шоо метр дайргын нөөцтэй байна.
Явган зам, зорчих хэсэг хусалт, түрэлт, цэвэрлэгээнээс гарсан хар цасны ачилтын цэвэрлэгээг хийсэн.
Харин Хөшигийн хөндий, Айцын даваа, Морингийн даваа, Наадамчдын зам болон гэр хорооллын дундах замуудад давс, бодис цацаж байна.




Шударга мэдээ
Халиа тошин үүссэн бүсэд арга хэмжээ авч, шороон далан босгон усны урсгалыг хязгаарлах ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарсан бөгөөд шар усны ундарга их байгаагаас үүдэн халиа тошин үүсч, айл өрхийн хашаанд ус орон мөстөж, явган зорчигч болон автомашины хөдөлгөөнд хүндрэл учраад байна.

Тус газар 1.2 метр өндөртэй далан босгож, халиа тошинд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэн, усны голдиролыг өөрчлөх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Тухайн бүсэд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллаж байна.
Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас зарим газарт усны ундарга татрахгүй байгаа учраас иргэд та бүхэн халиа тошин үүсэх эрсдэлтэй бүс, сав газарт буусан тохиолдолд аюулгүй байршилд даруй нүүх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Шударга мэдээ
Инженерийн олон улсын сургууль байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болов.
Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна.
Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар- Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ.
-
Шударга мэдээ2020/06/11
В.В.Путин Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг Төрийн Думд өргөн мэдүүллээ
-
Цаг үе2022/06/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үзэл бодол2019/07/31
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 9-р ээлжинд нэмэлт захиалга авна
-
Шударга мэдээ2023/08/04
Үйлдвэрийн гудамж, Гачуурт-Шархад чиглэлийн замын ажил 50 гаруй хувьтай байна
