Урлаг спорт
"The Hu" хамтлаг “Чингис хаан” одон хүртлээ

Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэ жил “Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож чадсан “THE HU” хамтлагт хүртээлээ.
Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг “THE HU” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог гардан авсан юм.
"Чингис хаан" одон гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон "Чингис хаан" одонт эрхмүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг, спортын алдартнууд оролцлоо.
“Чингис хаан” одонг өмнө нь хувь хүнд гардуулдаг байсан бол энэ жил журамд өөрчлөлт оруулж байгууллагад гардуулдаг болсон. "Хамтлаг бол байгууллага гэдгийг тодотгоод “THE HU” хамтлагт Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах болсныг" Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлаад байсан билээ.
“THE HU” хамтлаг өнөөдөр “Чингис хаан” одон авснаараа тус одонг хүртсэн анхны байгууллага болж байгаа юм.
"Чингис хаан" одон хүртсэн эрхмүүд:
- 2005 онд Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн ОЧИРБАТ
- 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
- 2009 онд Монгол улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
- 2010 онд УИХ-ын дэд дарга асан Р.Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
- 2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном
- 2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай
- 2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо
- 2016 онд МУГЖ, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар МУГТ Н.Түвшинбаяр
- 2019 онд “THE HU” хамтлаг
Урлаг спорт
"Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
Монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг хөхиүлэн дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Монгол дархан: өв, урлахуй” тусгай үзэсгэлэ2025 оны долоодугаар сарын 04-ний өдөр Чингис хаан Үндэсний музейд нээлтээ хийлээ.
Өдгөө дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан дэлгэж байгаа онцлогтой.
“Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор болж буй тус үзэсгэлэнд Монгол, Буриадын 60 уран бүтээлч, дархан 138 бүтээлээр үзэсгэлэнгээ дэлгэсэн юм. Ийнхүү ардын, шашны, чимэглэлийн урлал болон чөлөөт уран бүтээл зэрэг дөрвөн төрлөөр бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгарууллаа.
Шилдгийн шилдэг дөрвөн бүтээлч:
- Хүрэл цутгуурт алтан шармал “Цагаан дарь эх” – “Занабазарын хийц” ТББ;
- “Мөнгөн цар аяга” – Уран дархан Б.Баярсайхан;
- Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга” – Уран дархан Н.Бат-Эрдэнэ;
- “Хүннү эмээл” – “Мөнгөн талст” урлангийн бүтээл тус тус шилдгийн шилдгээр шалгарлаа.
Уран бүтээлч Д.Энхдаваа “Би уг үзэсгэлэнд дөрвөн бүтээл дэлгэснээс “Хас Эрдэнэ” гэх бүтээлээрээ шилдэг уран бүтээлч шагналыг хүртлээ. Ган сийлбэрээр урласан уг бүтээлээ орчин цагийн хийцээр алмас эрдэнийн 15 шигтгээ шигтгэн хийсэн. Очир алмас нь тухайн айл гэр, хувь хүний эд хөрөнгийг хамгаалахаас гадна өнө мөнх, өргөн дэлгэр байхыг бэлгэддэг. Мөн хэт хутга нь монгол эр хүний гоёлын нэгэн чухал зүйл бөгөөд үе удамдаа өвлүүлэн үлдээдэг гэдгээрээ эрхэм ач холбогдолтой” хэмээв.
Уран бүтээлч Г.Эвсанаа “Уг үзэсгэлэнд хоёр дахь жилдээ уран бүтээлээ дэлгэж байна. Утсан сүлжмэл, хөөмөл хоёрыг хослуулан XIII-XV зууны үеийн хатдын эдэлж хэрэглэж байсан зүйлсээс санаа аван “Хатан эмээл” хэмээх бүтээлээ туурвисан” гэлээ.
Үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд долоодугаар сарын 4-20-ны өдрүүдэд дэлгэнэ.
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Цаг үе2020/05/28
Японы сургуулиуд хичээлийн танхимыг ингэж өөрчилжээ
-
Улстөр нийгэм2020/05/26
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснийг мэдээлл...
-
Улстөр нийгэм2022/04/15
Монголын ипотекийн корпорац залруулга гаргалаа
-
Улстөр нийгэм2024/09/30
Батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна