Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан эрхэм хүндэт төлөөлөгчидтэй дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд,  зургаан жилийн өмнө УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Швейцарын парламентын Тамгын газарт парламетын хяналт, шалгалтын талаар туршлага судлах ажлыг эхлүүлж байсан бол өдгөө УИХ-ын Тамгын газрын ажилтнууд хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангаа танилцуулан санал, зөвлөмж сонсох хэмжээнд хүртэл хамтын ажиллагаа өргөжсөнд талархалтай байна хэмээлээ. 

Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Парламентын техникийн хамтын ажиллагааны хэлстийн ахлах зөвлөх Александр Фузэссэри хэлсэн үгэндээ, Швейцарын парламентын Тамгын газар олон орны парламенттай хамтран ажилладаг ч хамгийн олон жил тогтвортой хамтран ажиллаж байгаа нь Монгол Улсын парламентын Тамгын газар гэдгийг онцлоод, Тамгын газрын ажилтнуудын хяналт шалгалт, үнэлгээ хийх мэдлэг чадвар, үйл ажиллагаа сайжирч буйг хараад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын хоёр ажилтны хийсэн хяналт, шинжилгээний тайлантай танилцсанаа дурдаад, хяналт шинжилгээг олон талаас нь өргөн хүрээнд судалсныг хараад хоёр талын туршлага судлах хамтын ажиллагаа үр дүнгээ өгчээ хэмээн дүгнэснээ онцолсон юм.

Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Хяналтын хэлтсийн дэд дарга Феликс Стребел, Хяналтын хэлтсийн төслийн менежер Раул Кензиг нар хууль тогтоогчдын зүгээс ирүүлсэн хяналт шалгалт, үнэлгээ хийх захиалга, хүсэлтийг богино хугацаанд гүйцэтгэхээр Тамгын газрын ажилтнууд ачаалалтай ажиллахын зэрэгцээ мэдлэг, ур чадвараа сайжруулсныг харахад таатай байна гэж байлаа.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан,  УИХ 2019, 2023 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. 2024 онд 126 гишүүнтэй парламент бүрэлдэж, Монголын парламентын ардчиллын хувьд цоо шинэ үе эхэлнэ. УИХ-ын гишүүдийн тоо 50-аар нэмэгдэх бөгөөд сонгуулийн холимог тогтолцоог мөн хуульчилсан. Энэхүү томоохон өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг зохицуулдаг бүхий л хууль, бодлогын баримт бичгүүдийг шинэчлэх шаардлага үүсээд байгаа онцлон тэмдэглээд ийм цаг үед өндөр хөгжилтэй орны, нэн ялангуяа ардчиллын сонгодог жишээ болсон Швейцар Улсын ардчиллыг бэхжүүлж буй үйл явц, туршлагаас суралцах нь манай улсын парламентын өөрчлөлт, шинэчлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга С.Янжинхорлоо нар оролцов.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан уулзалтын дараа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох хоёр дахь өдрийн арга хэмжээнд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг баталж танилцууллаа

Огноо:

,

Төлөвлөгөө танилцуулах арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон төрийн байгууллага, эрүүл мэндийн салбар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Монгол Улсад зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд нийт нас баралтын 81 орчим хувийг эзэлж байна.

Мөн халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтын эрсдэл 29 хувь орчим байгаа нь дэлхийн болон бүс нутгийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.

Иймээс Эрүүл мэндийн яамнаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2026–2028 оны арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус төлөвлөгөө нь:

-халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх

-тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах

-нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих

-эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх

-анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх

эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн зургаан стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.

Энэхүү арга хэмжээний төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан бөгөөд 2030 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтыг гуравны нэгээр бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэлийн дөрвөн байршилд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний шилжүүлэлт болон барилга угсралтын ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа юм.

Үүнээс нэгдүгээр байршил болох “Таван шарын  төмөр зам доогуурх нүхэн гарц”-ын барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг байршил дахь явган болон дугуйн замын ажил дууссан. Найрамдлын авто зам, төмөр зам дээгүүр барих 90 метр урт явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувийн гүйцэтгэлтэй, металл гүүрийн үндсэн хийцийг үйлдвэрлэж байна.

Хоёрдугаар байршил Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын ажлын хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 км авто зам, явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбарыг холбогдох хууль, журмын дагуу чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна.

Гуравдугаар байршил “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Зураг төслийг магадлалаар батлуулж, төмөр замын доогуур нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцийг түлхэх технологиор (Box Jacking) байршуулсан. Авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус нүхэн гарц нь Нарны замыг Дунд гол буюу Тээвэрчдийн гудамжны авто замтай холбох бөгөөд 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байгууламж байх юм.

Уг бүтээн байгуулалт хэрэгжсэнээр гол болон туслах замын сүлжээний уялдаа холбоо сайжирч, хоногт 31 мянган авто машин нэвтэрнэ. Авто замын огтлолцлын зөрчил буурч, хөдөлгөөний урсгал тасралтгүй болох нөхцөл бүрдэж, шинээр авто замын сүлжээг бий болгох юм. Үүний үр дүнд замын саатал багасаж, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна гэж төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

Огноо:

,

“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэгт энэ онд дараах ажлуудыг хийж байна.

Үүнд:
    Нийт 30 хорооны 430 байршилд 9.3 га талбайг зүлэгжүүлэх,
    Нийтийн эзэмшлийн 11 байршилд 44000 ширхэг нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулах,
    Нийтийн эзэмшлийн 10 гудамжинд 5194 ширхэг модыг нөхөн тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

Мөн "Баянгол хүүхдийн зуслан"-д харьяа хэлтэс албад 1000 ширхэг мод тарьсан. Түүнчлэн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс дэх өндөр хүчдэлийн шугам дагуу 35 га талбайг хашсан ургамлан хашлага байгуулахаар ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн гол гудамж дагуух бортоготой модыг шинэчлэх, нийтийн эзэмшилд байгаа мод бутыг хэлбэржүүлэн тайрч байна.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох