Урлаг спорт
“Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан арванхоёрдугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээний талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт,технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа, НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн,цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал нар мэдээлэл хийлээ. Цэнгүүний үеэр төв талбайд ААН, байгууллагууд халуун ундаа, зууш баярын худалдаа гэх мэт төрөл бүрийн үйлчилгээг үзүүлнэ гэв.
НМХГ-ын дэд дарга Б.Батшагай “Баярын үдэш хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Улсын 31 байцаагч хяналт тавьж ажиллана. 15 аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авсан. Эдгээр байгууллагуудын хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хяналт тавьж ажиллана” гэж мэдээллээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Он солигдох мөчид иргэд төв талбай болон нийслэлийн 9 дүүрэгт салют буудуулдаг. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж гэмтэх эрсдэлтэй учраас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.
Нийслэлийн НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт,технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Улаанбаатарын мөнгөн шөнө баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд 18 их багтаамжийн авютобус иргэдэд үйлчилнэ. Талбайн хойд урд баруун зүгт 12-30 минутаас 02 цаг хүртэл автобус иргэдэд үйлчилнэ” гэлээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
Урлаг спорт
Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Улаанбаатар хотноо болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ. Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!
Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.
Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.
Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье." гэжээ.
Урлаг спорт
Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглоно
Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно.
-
Цаг үе2020/03/25
МХЕГ-аас ирсэн ажлын хэсэг Цагааннуур боомтод ажиллалаа
-
Цаг үе2022/06/06
“Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс үйлдвэрлэл” үзэсгэлэн худалд...
-
Улстөр нийгэм2022/11/03
ЗГ: 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, 1,2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүл...
-
Улстөр нийгэм2019/06/25
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн санал, дүгнэл...