Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Алтайд шинэ залуу баг шинэ сэргэлт авчирна

Огноо:

,

Говь-Алтай аймгийн МАН-ын шинэ дарга Борхүүгийн Сүхбаатар хөдөөгөөс хотыг чиглэсэн их нүүдлийг сөрж, хотоос хөдөөг зорьсон хүн.  Түрээслээд өмчлөх гэдэг ойлголтыг анх санаачлан нэвтрүүлж, өнөөдөр 4000 өрхийн 16 мянган хүн орон сууцанд орсон. Гэр хорооллыг орон сууцжуулахад дэлхийн 4 том банкаас 370 сая долларын хөнгөлөлттэй зээл,  буцалтгүй тусламж босгосон. Говь-Алтайн 20 жилийн төсөвтэй тэнцүү мөнгө босгож, Нийслэлд анхны 100 тэрбумын үнэт цаас гаргаж, хамгийн их хөрөнгө оруулалт татсан төлөөлөгч.  

Баянзүрх дүүрэгт 4 дараалан ялж, энэ удаад ч эргэлзээгүй сонгогдох байсан ч 16 жилийн улс төрөө орхиод төрсөн нутагтаа төвхнөсөн. Их нүүдлийг сөрсөн энэ алхам мэдлэг, туршлагатай хүмүүс хөдөө ажиллаж бүтээж, хөгжлийн ялгааг арилгахад шинэ жишиг болж байна. Түүнийг  санаачилгыг дэмжин, гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн залуучууд төрсөн нутагтаа очиж эхэлсэн байна.

МАН-ын нэр дэвшигчид, “Алтайн шинэ сэргэлт” багийн гишүүдийн 80 хувь нь анх удаа сонгуульд өрсөлдөж байгаа, тал хувь нь 40-өөс доош насны залуучууд. Д.Амарбаясгалан УИХ-ын түүхэнд хамгийн залуу дарга болж, энэ нутгаас 28 жилийн дараа улс орныг удирдах түвшний улс төрч төрснийг бүрэн дүүрэн ашиглах хүсэл сонирхолтой байна. УИХ-ын дарга, Ерөнхийлөгч төрүүлсэн хөрш Баянхонгор, Ховд аймгаас хөгжлөөрөө хоцорсон. Говь-Алтайд илүү дорвитой, илүү хүчтэй, илүү томоор харсан эрс өөрчлөлт шинэчлэл үгүйлэгдэж байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2025.07.02 хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

· Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

09.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Төсвийн байнгын хороо

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгийн өнөөдрийн /2025.07.02/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Төсвийн байнгын хороо

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

17.00

“Их засаг”

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Намууд санхүүгийн хагас жилийн тайлангаа нийтэд мэдээлнэ

Огноо:

,

Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нам нь санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр, 34 дүгээр зүйлийн 34.1-т хандивын тайланг улирал бүр гаргаж нээлттэй өгөгдлийн санд байршуулан мэдээлэн, сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр заасан.

Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр албан бичиг хүргүүлсэн юм.

Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор намынхаа цахим хуудастаа байршуулж, цахим хуудасгүй бол өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулахаар хуульчилсан.

Түүнчлэн хандив өгсөн иргэний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр, хандивын хэмжээ, хандивыг хүлээн авсан он, сар, өдрийн цахим хуудастаа хайт хийх боломжтой нээлттэй өгөгдлийн санд улирал тутам байршуулж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх бөгөөд уг мэдээллийг намын санхүүгийн тайланд тусгайлан заах юм гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох