Шударга мэдээ
Хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах “Хоосон таваг” аян эхэллээ
Хот байгуулалт, хотын стандартын газраас нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газартай хамтран 2022 онд НИТХ-аар баталсан “Хог хаягдлын менежмент” бүлгийн хотын стандартыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах зорилгоор “Хоосон таваг” аяныг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулж байна.
Өнгөрсөн онуудад “Хог хаягдлын менежмент” бүлгийн UCS 1701A:2022 хотын стандартын хэрэгжилтийн хангах чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж байсан. Харин энэ онд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд руу чиглэсэн арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна. Хүнсний органик хаягдал нь хурдан хугацаанд муудаж өөрөөсөө үнэр, шингэн ялгаруулдаг бөгөөд бусад хог хаягдлыг урвалд орох, ялзрах химийн хорт бодис ялгаруулах үндсэн шалтгаан нөхцөл болдог. Иймээс хүнсний органик хог хаягдлыг тусад нь хадгалах, эх үүсвэр дээр нь бууруулах нь өндөр ач холбогдолтой гэдгийг Хот байгуулалт, хотын стандартын газрын Агаарын чанарын стандарт хариуцсан мэргэжилтэн Б.Болороос онцолж байв.

Шударга мэдээ
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна
Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан байна.
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна.
Зам талбайд 45 тонн давс, 84 тонн бодис цацсан бөгөөд 1149.5 тонн давс, 471.5 тонн бодис, 94 шоо метр дайргын нөөцтэй байна.
Явган зам, зорчих хэсэг хусалт, түрэлт, цэвэрлэгээнээс гарсан хар цасны ачилтын цэвэрлэгээг хийсэн.
Харин Хөшигийн хөндий, Айцын даваа, Морингийн даваа, Наадамчдын зам болон гэр хорооллын дундах замуудад давс, бодис цацаж байна.




Шударга мэдээ
Халиа тошин үүссэн бүсэд арга хэмжээ авч, шороон далан босгон усны урсгалыг хязгаарлах ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарсан бөгөөд шар усны ундарга их байгаагаас үүдэн халиа тошин үүсч, айл өрхийн хашаанд ус орон мөстөж, явган зорчигч болон автомашины хөдөлгөөнд хүндрэл учраад байна.

Тус газар 1.2 метр өндөртэй далан босгож, халиа тошинд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэн, усны голдиролыг өөрчлөх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Тухайн бүсэд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллаж байна.
Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас зарим газарт усны ундарга татрахгүй байгаа учраас иргэд та бүхэн халиа тошин үүсэх эрсдэлтэй бүс, сав газарт буусан тохиолдолд аюулгүй байршилд даруй нүүх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Шударга мэдээ
Инженерийн олон улсын сургууль байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нд болов.
Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна.
Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар- Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ.
-
Цаг үе2023/01/19
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна
-
Улстөр нийгэм2023/01/06
Хумхаа өвчний халдвар авсан энхийг сахиулагчдын талаар мэдээлэл хийлээ
-
Цаг үе2022/01/20
УИХ-ын Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Шударга мэдээ2024/09/26
БНХАУ-тай хил дамнасан цахим худалдааны чиглэлээр хамтран ажиллана
