Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Тунгалаг Тамир” роман франц хэлнээ хэвлэгдлээ

Огноо:

,

Төрийн хошой шагналт, зохиолч Чадраабалын Лодойдамбын зохиол, хорьдугаар зууны шилдэг бүтээл “Тунгалаг Тамир” романыг франц хэлнээ орчуулж, хэвлэн нийтэллээ.
 
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд дээрх зохиолыг Бүгд найрамдах Франц улсын иргэн, Монголч эрдэмтэн Ганн Тифхани орчуулсан бөгөөд Франц улсын хэвлэлийн компанид хэвлүүлж ийнхүү уншигчдын хүртээл болоход бэлэн болсныг “Хөрөнгө оруулалт-Хамтын ажиллагаа” Соёлын үйлдвэрлэлийн форумын үеэр танилцуулж, номын дээжийг хүндэт зочид болон Номын сангуудад өгөв гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.  
 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хилийн боомтын менежментийг хувийн хэвшилд хариуцуулна

Огноо:

,

Боомтыг хөгжүүлэх нь эдийн засагт маш том үр өгөөжөө үзүүлнэ гэдгийг өнгөрсөн хугацаан дахь хийсэн ажлуудын үр дүн баталсан.

Боомтуудын хөгжлийг дараагийн шатанд хүргэхийн тулд менежментийг хувийн хэвшилд даатгах зохицуулалтыг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Боомтын менежментийг хувийн хэвшилд даатгаснаар богино хугацаанд хөрөнгө оруулалтууд хийгдэж, хүчин чадал нь сайжирч хөгждөг шилдэг туршлагууд Гүрж, Турк зэрэг улсуудад бий. Монгол Улсын хувьд ч энэ бол цоо шинэ зүйл биш. Тодруулбал, Чингис хаан нисэх онгоцны буудлын менежментийг хувийн хэвшил хариуцаж маш амжилттай, ашигтай ажиллуулж байгаа.

Тиймээс Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа хувийн хэвшилд зарим боомтуудын менежментийг өгөх хууль эрхзүй, дүрэм, талуудын хүлээх үүрэг зэргийг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХК”-ийн туршлага дээр суурилан гаргах уулзалтыг хийлээ.

Энэхүү уулзалтад тус компанийн Нисэх буудлын үйл ажиллагаа зохицуулалтын хэлтсийн дарга А.Баасандагва мэдээлэл өгсөн юм гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлд энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Огноо:

,

Нийслэл хотод энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Энэ сард хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг Улсын комисс хүлээж аваад байна.

2024 онд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хотхон, хороолол төвлөрсөн, төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй хороодод газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан.

Энэ хүрээнд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхон орчимд, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Кинг Тауэр, Маршал таун орчимд газар чөлөөлөлтийг хийж, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг улс, нийслэлийн т

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Хөх сувд-2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

“Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам өнөөдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн аманд эхэлнэ. “Хөх сувд-2025” мөсний баяр энэ сарын 23 хүртэл үргэлжлэх юм. Эхний өдөр мөсөн урлал, тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа тэмцээн зэрэг зохиогдох бол маргааш мөсөн волейболын тэмцээн, цаатан хотхоны нээлт, Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолт болох юм байна.

“Хөх сувд 2025” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлажээ. Өнгөрсөн жил “Хөх сувд 2024” мөсний баярыг дотоод, гадаадын 50 000 зочид, аялагч амрагчид үзэж сонирхсон мэдээлэл бий. Сүүлийн гурван жилд зочдын тоо 5 дахин өсчээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох