Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хоногт Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн. Энэ хугацаанд Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр зам, Монгол Улс, Франц улс хамтран хэрэгжүүлэх “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэх шатанд орлоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ярилаа.
Ерөнхий сайдын албан даалгавар гарч дараагийн төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Эдгээрт Газрын тос боловсруулах цогцолбор, Зэс боловсруулах болон Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Гангийн үйлдвэр, Тавантолгойн дулааны станц, Говийг усжуулах төсөл, Атрын IV аяныг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Мөн 2025 оныг “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ээр зарласан. Энэ хүрээнд Богдхан уулын туннель, Туулын хурдны зам, Ган татлагат гүүрийн төслийг хэрэгжүүлэхээр эрэмбэлсэн байна.
Улстөр нийгэм
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг нэгдүгээр сарын 25-нд хаана
Цагаан сарын битүүний өдөртэй холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг хоёрдугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн ажиллах талаар иргэдийн саналыг E-Mongolia системээр авч байна.
Санал асуулгыг 2026 оны нэгдүгээр сарын 25-ны 23:59 цагт хаахаар болжээ.

Улстөр нийгэм
Л.Хосбаяр: Зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлүүлж нийгэмшүүлэх цогц хөтөлбөрийг зохион байгуулна
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Майхантын аманд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авсан. Тус төвд 200-250 орон гэргүй зорилтот бүлгийн иргэнд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх юм. Төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийгмийн хамгааллын тусгай төвийн байрыг улсын комисс хүлээж авсан, удахгүй ашиглалтад орно. Уг төвд зорилтот бүлгийн иргэдэд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлж, хөдөлмөр эрхлүүлж, орлоготой болгоход чиглэсэн цогц хөтөлбөрийг төлөвлөн ажиллаж байна. Тус төвд тоног төхөөрөмжүүдийг шийдсэн. Хүмүүс ажиллах ногооны талбайтай. Хүний нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Сургалт, хүмүүжлийн зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулах, үйлчлүүлж амьдрах иргэдийг чадавхжуулж, нийгэмшүүлэхэд судалгаануудыг үе шаттай хийх хэрэгтэй. Тухайн иргэдийг тайван амгалан, стрессгүй орчинд ажил хөдөлмөр эрхлүүлж, нийгэмшүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэхийн тулд бололцоотой бүхнийг хийнэ. 2050 он гэхэд орон гэргүй зорилтот бүлгийн иргэдийг тодорхой түвшинд бууруулж, амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд зорилт тавин ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг “Бид тус төвд хоёрдугаар сарын 1-нд урьдчилсан байдлаар эхний хүмүүсээ аваад үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Орон гэргүй хүмүүстэй ажилладаг түр хамгаалах төвүүдийн бусад улсын туршлагыг судлаад эхэлсэн. Нийслэлд жилд хөдөлмөрийн насны 200 орчим иргэн орон гэргүй болж бүртгэгдэж байна. Нэг нийгмийн ажилтан, нэг сэтгэл зүйч 75-100 хүнд хүрч ажилладаг. Нийслэлээс орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх асуудлыг цогц байдлаар дэмжиж байгаа учраас шинэ барилга, тоног төхөөрөмжүүдтэй боллоо. Хүний нөөцийн асуудлыг ч дэмжиж байгаад баяртай байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Амралтын өдрүүдэд осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 17-оос 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Орхон аймаг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх 2 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.
Урьдчилсан байдлаар 52-56 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Харин осгосон байдалтай олдсон иргэний хувьд иргэн Д нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болж осгосны улмаас хөлийн тавхай хэсэг хөлдсөн ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
-
Улстөр нийгэм2020/09/14
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн Халхгол суманд ажиллав
-
Шударга мэдээ2022/10/19
“Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд...
-
Улстөр нийгэм2020/07/20
Я.Содбаатар: 10,513 иргэнийг нэг сард бүгдийг нь авч чадахгүй
-
Улстөр нийгэм2021/05/10
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
