Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын IV бага хурал болж байна

Огноо:

,

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын IV бага хурал Марокко улсын Марракеш хотноо 2025 оны хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Хуралд Монгол Улсыг төлөөлж Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.

Хурлын эхэнд Африк тэргүүтэй хөгжиж буй орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажиллагаанд санхүүжилт хангалтгүй байгаа бөгөөд гишүүн улс орнуудын дийлэнх нь Үндэсний замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратегитай боловч санхүүжилт хангалтгүйн улмаас хэрэгжээгүй байгааг онцлон тэмдэглэв.

Тухайлбал, зам тээврийн ослоор жил бүр 1.2 сая хүн амь насаа алдаж, 50 сая орчим хүн гэмтэж, улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүний 3-5 хувийг энэ зам тээврийн ослоос үүдэлтэй осол эндэгдэлд зарцуулж байна. Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажил нь нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай тэргүүлэх чиглэл гэдгийг төлөөлөгчид хүлээн зөвшөөрлөө.

Ялангуяа тээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэж, явган зорчигч, мотоцикл, цахилгаан дугуй, бага оврын зорчих төхөөрөмжийн жолооч нарын нас баралтын тоо нэмэгдэж байгаа юм.

Иймд IV бага хурлаар зарим асуудлыг шийдвэрлэхээр санал солилцлоо. Үүнд:

  1. “Замын хөдөлгөөний аюулгүй байдал-2030” хөтөлбөрт тусгагдсан холбогдох бүх зорилтыг, тухайлбал 3.6 болон 11.2 дугаар зорилтуыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг дахин баталгаажуулж, Тогтвортой хөгжлийн 3 болон 11 дүгээр зорилтыг хэрэгжүүлэхэд тэдгээрийн гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрөх,
  2. Явган зорчигч, дугуйчдын хэрэгцээг харгалзан үзэж, тээврийн систем нь хүн төвтэй байх ёстойг чухалчлан үзэх,
  3. Зам тээврийн ослын хүүхэд, залуучуудын амь нас, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг хүлээн зөвшөөрч, тэдний дуу хоолойг сонсох, мөн өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг эмзэг бүлгийн замын хөдөлгөөний оролцогчдын эрхийг хамгаалах, хүйсээр ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх,
  4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаар НҮБ-ын хууль эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгжүүлэхийг сурталчлан таниулах,
  5. 2030 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралт, гэмтлийн тоог 50 хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх хугацааг баталгаажуулах,
  6. Бизнесийн болон үйлдвэрлэлийн байгууллагуудыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ажлын байрны аюулгүй байдлын менежментийн системд тусгах, ISO 45001 эсвэл ISO 39001 стандартуудыг хэрэгжүүлэх,
  7. Үйлдвэрлэл, салбарын оролцогч талуудыг хүний амь насыг аврах давуу талтай тээврийн хэрэгсэл, замын дэд бүтцийн технологийг хурдан нэвтрүүлэх, мөн дэлхийн бүх зах зээлд ижил аюулгүй байдлын үзүүлэлттэй, хямд өртгөөр нийлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Төгсгөлд нь, оролцогчид бүгдэд аюулгүй, хүртээмжтэй замыг бий болгох алсын харааг бодит болгохын төлөө хамтдаа зүтгэхээ амлалаа.

Эх сурвалж: ЗТЯ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалтад “Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу энэ хуулийн 4.1.6-д заасан баримт бичгийн төслийг энэ хуульд заасан зарчим, шаардлагыг баримтлан боловсруулж, Засгийн газарт танилцуулах;” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Үндэсний хөгжлийн хүрээлэн, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, бусад төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийг оролцуулан Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, Засгийн газарт танилцуулна.” гэж, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болохоос хоёр сарын өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж тус тус заасны дагуу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулжээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөл нь  “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлсон байна.

Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тусгажээ. Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэхээр; хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дахь осол гэмтэл, хөдөлмөрлөх эрхийн зөрчил, маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Мөн иргэдийн оролцоо, соён гэгээрэл, хамтын хариуцлагыг нэмэгдүүлж, тэгш боломжийг ханган, эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэхээр; эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүний эрхийн баталгааг ханган, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг 20 хувиар өсгөхөөр; боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6.0 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалахаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.

Мөн ирэх таван жилд анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц, баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл, хэрэглээнээс үүсэх бохирдол, хаягдлыг бууруулж, орчны чанар стандартыг сайжруулж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59.0 оноонд хүргэхээр төлөвлөсөн бол авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулж, “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болохоор төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх; бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болох зорилтыг ирэх таван жилд хэрэгжүүлэх боломжтой хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны үр дүн, оюуны өмч, шинэ технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг нээж Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэх боломжтой хэмээн төсөлд тусгасан байна.

“Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төсөлд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн 66.6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг тусгасан ба тэдгээрийг нийт 55.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төслүүдийн 44.8 хувь буюу 39 төслийг улс, орон нутгийн төсвөөр, 28.7 хувь буюу 25 төслийг гадаадын зээл, тусламжаар, 16.1 хувь буюу 14 төслийг шууд хөрөнгө оруулалтаар, 3.4 хувь буюу гурван төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр, 2.3 хувь буюу хоёр төслийг Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасаар, 3.4 хувь буюу гурван төслийг холимог эх үүсвэрээр, 1.1 хувь буюу нэг төслийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээ

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Д.Мөнхбаатар: 150 мкв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай өрхийн түлшний хэмжээг нэмж олгож байна

Огноо:

,

Нийслэлд өнөөдрийн байдлаар 397 цэгт шахмал түлш борлуулж байна. Түлшний борлуулалт, нийлүүлэлт, нөөцийн талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Өнөөдрийн байдлаар түлш борлуулах 397 цэгээр сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлш худалдаж байна. Бид өнгөрсөн долоо хоногийн дундаас цэгүүдэд борлуулагдах түлшний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Түлшний хомсдолыг бүрэн шийдсэн. Өчигдөр хотын даргын өгсөн үүргийн дагуу 150 мкв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай айл өрхүүдэд түлшний хэмжээг нэмж олгож байна. Том метр кв бүхий сууцанд амьдардаг өрхүүд хорооны Засаг даргаасаа тодорхойлолт авч, үл хөдлөхийн гэрчилгээнийхээ хамт “Тавантолгой түлш” ХХК-д мэдэгдэх ёстой. “Хотула” аппликейшнд 236 мянган хэрэглэгч бүртгүүлсэн. Хүн амын судалгаанд үндэслэн давхардлыг арилгаж, 142 мянган өрх түлшээ асуудалгүй авч байна. Түр оршин сууж байгаа иргэд хорооны Засаг даргаас тодорхойлолт авч, “Тавантолгой түлш” ХХК-ийн чат болон, 7011-9400 утсаар холбогдон эрхээ нээлгэх боломжтой. Мөн “Хотула” апп ашиглан эрхээ нээлгэж болно. Хүсэлтийг хоёр цагийн дотор шийдвэрлэж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийгмийн даатгалын сангаас 32,2 тэрбум төгрөг завшсан гэх хэргийг шалгаж байна

Огноо:

,

Тагнуулын байгууллагаас Нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулах замаар 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулан авч, завшсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

ТЕГ-аас нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулж, улмаар банк, санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний зээл гаргуулан авч, хохирол учруулсан үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Эрүүгийн хуулийн 18.6 “Мөнгө угаах” гэмт хэрэгт Монгол Улсын иргэн “З”, “М”, “А”, “У”, “Б”, “С” тэргүүтэй 3 бүлэг этгээдүүдийг холбогдуулан шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нэр бүхий иргэд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөлмөрийн чадвараа алдсан 290 иргэнийг үйл ажиллагаа явуулдаггүй 17 аж ахуй нэгжид өндөр цалинтай ажилладаг мэтээр нийгмийн даатгалын шимтгэл, төлөлтийн талаар хуурамч баримт үйлдэн, нийгмийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад “хахууль өгөх” замаар Нийгмийн даатгалын цахим санд оруулж, улмаар арилжааны 9 банк, банк бус санхүүгийн 88 байгууллагуудаас нийт 32,2 тэрбум төгрөгийг зээл авч, хохирол учруулсан нь тогтоогдоод байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ2025/10/31

Монос, Офицер, МИТС-ийн уулзваруудын загвар зураг батлагджээ

Цаг үе2025/10/31

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилт хи...

Цаг үе2025/10/31

Нийслэлд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар хэлэлц...

Шударга мэдээ2025/10/31

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батл...

Улстөр нийгэм2025/10/31

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл б...

Шударга мэдээ2025/10/31

Д.Тайван: СХД-ийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх са...

Цаг үе2025/10/31

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагаа...

Үзэл бодол2025/10/31

А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг

Цаг үе2025/10/31

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум"-нд 200 гаруй төлөөлөгч оро...

Улстөр нийгэм2025/10/31

Д.Мөнхбаатар: 150 мкв-аас дээш хэмжээтэй байшин сууцтай өрхийн түлшн...

Санал болгох