Улстөр нийгэм
Чех-Монголын бизнес форумд 150 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Прага хотноо болсон Чех-Монголын бизнес форумд хоёр улсын Ерөнхийлөгч оролцлоо.
Аж ахуйн нэгжүүд уламжлалт салбаруудаас гадна дэвшилтэт техник, технологи, инновац, ноу-хау, тээвэр ложистик зэрэг илүү өргөн хүрээнд хамтрах боломжийг эрэлхийлж, гэрээ, хэлэлцээр байгуулан, харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийллээ.
Бизнес форумд хоёр улсаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг 20 орчим салбарын 150 гаруй аж ахуйн нэгжийн нийт 200 гаруй төлөөлөл оролцож байна.
Бизнес форумын нээлтийн үеэр “Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Чехийн Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд хоёр улсын танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Зденек Заийчек нар гарын үсэг зурлаа.
2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 18 сая ам.доллар байна. Манай экспорт 300 гаруй мянган ам.доллар, импорт 17 сая орчим юм. Манай талаас ноолууран эдлэл, хувцас, сүлжмэл цамц, гэрийн угсармал хийц нийлүүлж, тэсэлгээний утас, бялт, өдөөгч бодис, цахилгаан халаах зуух, эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг.
1990-2017 онд Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 80 аж ахуйн нэгж 9.2 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна.
Өнөөдрийн байдлаар 60 гаруй нь худалдаа, геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ.
Чех Улс 1996-2017 онд 50 гаруй сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүд хэрэгжүүлсэн байна.
Улстөр нийгэм
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.
Улстөр нийгэм
ABU PRIZE 2025:Телевизийн салбарын шилдэг бүтээлүүдийн эзэд тодорлоо
Ази-Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны гишүүн улс орнуудын телевиз, радио болон дижитал контентын шилдгийг шалгаруулах “ABU PRIZES” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Жил бүр “ABU PRIZES” шагналын өрсөлдөөн улам өргөжиж байгаа. Энэ жил 318 бүтээлээс 66 бүтээл шалгарч 17 төрөлд өрсөлдсөн байна
“ABU PRIZES” -Телевизийн драмын төрөл
- Австрали улс- Мэдээний хөтлөгч
- Герман улс -Хотыг айдаст автуулсан мэдээ
- Герман улс -Агуу шоумэн
- Унгар улс-Хөөсөрсөн вальс
- Япон улс – Зуушны аяга зэрэг бүтээл өрсөлдөж, Германы телевизийн шилдгээр шалгарлаа.
“ABU PRIZES” Телевизийн мэдээ сурвалжилга
- БНХАУ- Байгальд нутагшуулсан хулсны баавгайн бичлэгийн амьдаар буулгав
- Иран-Израилийн пуужингийн халдлагад өртсөн
- БНСУ- Азийн нөлөө зэрэг бүтээлүүд өрсөлдөж, Иран-Израилийн пуужингийн халдлагад өртсөн сурвалжилга шилдэг сурвалжилга боллоо.
Телевизийн хүүхдийн шилдэг нэвтрүүлэг
- БНХАУ- Өсвөр үеийн яруу найраг
- Герман улс- Хулгананы шоу
- Иран-Нарийн түүх
- БНСУ- Амьтдын тухай тохиомол
“ABU PRIZES” Телевизийн спорт
- БНХАУ-Бүү зогс
- Япон улс- Гүйлтийн амьдрал, Цагтай уралдах, Бутанд дахь цасан уралдаан
- Турк улс-Ах нь дүүс зэрэг бүтээл өрсөлдөж, Япон улсын гүйлтийн амьдрал бүтээл шилдгээр шалгарлаа.
“ABU PRIZES” телевизын баримт кино
- Австарли-Мойлхон
- Япон улсын -Цаг дуусахын өмнө эмчийн эргэлзээ
- БНХАУ-Түүх өгүүлнэ
- Япон улс -Тэнгисийн гүнд зэрэг бүтээлүүд өрсөлдөж, Японы Цаг дуусахын өмнө эмчийн эргэлзээ шилдгээр шалгарлаа.
Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны өнөөдрийн байдлаар 66 орны 230 гишүүн байгууллагыг нэгтгэсэн. Энэхүү чуулганд 43 орны 250 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байгаа билээ.
Улстөр нийгэм
УИХ: 2025 оны намрын ээлжит чуулганы нээлт болно
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон намын бүлгүүдийн /2025.09.15/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
11.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
11.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
||||
1 |
· Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нээлт |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ · Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/ |
14.00 |
-
Улстөр нийгэм2025/03/14
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын хөшө...
-
Үзэл бодол2022/05/17
Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Т.Доржхандад шаардлагынх нь ...
-
Цаг үе2024/12/06
АТГ: Хууль зөрчсөн журмыг хүчингүй болгуулав
-
Цаг үе2022/12/26
“Харшийн сүлд модны наадам”-д 700 гаруй хүүхэд багачууд оролцлоо