Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Булцгарын найзуудын нэрэмжит уралдаант аяны шилдгүүд тодорлоо

Огноо:

,

Төрийн банкнаас харилцагч хүүхэд багачуудынхаа дунд Булцгарын найзуудын нэрэмжит гар зураг, эсээ, рийлний уралдаант аян зарлаж, шилдгүүдээ тодрууллаа.

Хуримтлалын үнэ цэн, ач холбогдлыг бүтээлдээ тусгаж, хуримтлалын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү уралдаант аянд “Эхлэл” хүүхдийн хадгаламж бүхий 6-18 насны хүүхдүүд оролцсон бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын өдөр Эрх чөлөөний талбайд болсон арга хэмжээний үеэр шилдгээр шалгарсан хүүхдүүдэд шагналыг нь гардууллаа.

Уралдаант аяны 6-10 насны ангилалд гар зургийн бүтээлээ ирүүлсэн сурагчдыг Дорнод аймгийн  11 дүгээр сургуулийн 3а ангийн сурагч, 9 настай Ц.Номин тэргүүлсэн бол Улаанбаатар хотын Сант сургуулийн 4а ангийн сурагч 10 настай Б.Есүй, Улаанбаатар хотын Оюунлаг сургуулийн 1а ангийн сурагч, 7 настай Б.Сувд нар удаах байруудад шалгарлаа.

Харин 11-14 насныхны дунд “Мөрөөдлөө хадгалья” сэдвээр зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдаанд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар  сургуулийн сурагч С.Уранбайгаль тэргүүлсэн бол Баянзүрх дүүргийн Шинэ Монгол сургуулийн сурагч Ү.Эгшиглэн хоёрдугаар байрт, Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн сурагч О.Цэлмэг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Тонигийн нэрэмжит рийл бүтээх уралдааны тухайд, дуу дүрсний шаардлага хангах бүтээл хараахан ирээгүй учраас зохион байгуулагчдын саналын дагуу байр эзлүүлээгүй болно.

Шалгаруулалтын хувьд, зургийн уралдааны бүтээлийг Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нар шүүж, шилдгүүдийг шалгаруулсан бол эсээ бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Монгол Улсын Консерватори сургуулийн монгол хэлний багш, сэтгүүлч, маркетингийн мэргэжилтнүүдийн төлөөлөл бүхий комисс байгуулан шүүж, зөв бичих чадвар, хэл найруулга, сэдвийн хүрээнд шинэ санаа гаргасан байдал зэргийг харгалзан шилдгүүдийг тодрууллаа.

Хуримтлалын ач холбогдлыг хүүхэд багачууд, асран хамгаалагчдад сурталчлан таниулах зорилготой Булцгарын найзуудын нэрэмжит уралдаант аяны шилдгүүдийн тэргүүн байрт шалгарсан хүүхдүүдэд 1,500,000 төгрөгийн шагнал гардуулсан бол хоёр, гуравдугаар байрт шалгарсан хүүхдүүд 500,000-1,000,000 төгрөгийн шагнал олгож, шагналыг Төрийн банкан дахь “Эхлэл” хүүхдийн хадгаламжийн дансанд нь шилжүүлсэн болно.

Цаашид Төрийн банк харилцагч хүүхдүүдийнхээ авьяас, оролцоог дэмжих уралдаант аян, арга хэмжээг зохион байгуулсаар байх бөгөөд хүүхэд багачууд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Итгэл төгс – Ногоон ирээдүй

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ

Огноо:

,

АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.

Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.

Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.

Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Сэлбэ голын тохижилтын ажил 2024 оны зургаадугаар сард эхэлсэн. Нийт 1.4 км урт түшиц ханын ажил бүрэн дууссан. Түшиц ханын дотуур хийх чулуун бэхэлгээний ажил дуусах шатандаа байна. Голын урсгал доор урсгал тохируулгын ажил хийж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Тохижилтын ажил үргэлжилж байна. Голын эрэг дагуу ногоон байгууламжийн үрслэгээний хөрсийг тавьж байна. Шөнөдөө нэмэх хэмд хүрсний дараа олон наст ургамлын үрийг суулгана. Голын хоёр талын явган замын ажил хийгдэж байна. Газар шорооны ажил 90 хувьтай байна” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ голын тохижилтын ажлыг Сөүл хотын төвөөр урсдаг голын тохижилтын ажилтай харьцуулан ярьдаг. Тус голыг сэргээхдээ Хан мөрнөөс ус татан голын урсцыг байнгын тогтмол урсацтай болгосон. Ингэснээр голын түвшин өөрчлөгдөж үерийн эрсдэл үүсдэггүй. Харин Сэлбэ голын тухайд өөрийн гэсэн онцлогтой юм” гэв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт17 цаг 24 минут

Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно

Цаг үе17 цаг 28 минут

АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа...

Шударга мэдээ17 цаг 29 минут

“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хи...

Улстөр нийгэм17 цаг 33 минут

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэд...

Цаг үе17 цаг 36 минут

Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна

Улстөр нийгэм17 цаг 38 минут

"Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал, шийдэл" хэлэлцүүлэгт урь...

Улстөр нийгэм17 цаг 43 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстаны нийслэл Астана хотод хүрэлцэн очло...

Улстөр нийгэм17 цаг 45 минут

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Улстөр нийгэм17 цаг 49 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Цаг үе17 цаг 53 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Санал болгох