Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Усны асуудалд нухацтай хандана

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Усны нөөцийг хамгаалж, хомсдолоос сэргийлэх, нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх, гүний усыг ашиглахгүй байх зэрэг асуудлууд тусгагдсан. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл амралтын энэ өдөр сайдын зөвлөлийг хуралдуулж Усны нөөц ба усан цахилгаан станцын асуудлаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэцүүлэгт усны салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр салбарын эрдэмтэн, судлаачид усны нөөцийг хуримтлуулах, усан цогцолбор барих, хуримтлуулан шилжүүлэн ашиглах, гадаргын усны хуримтлал үүсгэх, урсац тохируулга хийх зэрэг санал, санаачилгуудыг гаргаж байсан юм.

Сүүлийн жилүүдэд болж байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны усны нөөц тодорхой хэмжээгээр багассан. Мөн усны нөөцийн хуваарьлалт жигд бус байгаа талаар мэргэжлийн хүмүүс ярьж байна. Нэг талаас дэлхийн уур амсгалын өөрчлөлт, дулааралд хэрхэн зохицож даван туулах, нөгөө талаас усны нөөцөө хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал хурцаар тавигдах болсон. Тиймээс цаашдаа бага оврын усан цахилгаан станцыг олноор байгуулах нь усны нөөцийг хуримтлуулах, усалгаатай газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах, мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх олон боломж нээгдэх юм.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “МУ-ын УИХ-аар Байгаль орчны салбарын 16 чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд усны асуудал тэргүүлэх байр суурийг эзэлж, бие дааж орсон байгаа. Өнөөдөр бидэнд усны нөөцөө судлах, эргэлтэд оруулах, хайрлаж хамгаалах нэн тэргүүний шаардлага тулгараад байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан усны нөөц, гарц буурсаар байгаа. Тиймээс усаа судлах, нөөцөө бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахаар 10 аймагт Тайшир сумын жишгээр усан цахилгаан станцыг бий болгох зорилго тавиад байна.” гэлээ

БОАЖЯ-ны харъяа Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Мягмар: “Говь-Алтай аймгийн Тайшир суманд Тайширын усан цахилгаан станцыг барьсан. Ингэснээр 10 гаруй километр урт, 4 км өргөн Гэгээн нуур бий болсон. Энэ нуур нь газрын зураг дээр байгаагүй ч Тэрхийн цагаан нуур шиг том нуур болсон нь усны салбарын нэг том бахархал юм. Усан цахилгаан станцыг барьж хиймэл нуур үссгэснээр тухайн газар нутгийн уур амсгалыг зөөлрүүлэх чухал үүрэг гүйцэтгэснээр онцлогтой. Түүнчлэн Говь-Алтай аймгийн төвийг усаар бүрэн хангах, нутгийн экологийн тэнцлийг бий болгох таатай нөхцлүүд бүрдсэн гэх мэт олон эерэг үр дүнгүүдийг үзүүлж байгаа. Тиймээс цаашид бага оврын усан станцуудыг нэмж барих хэрэгцээ, шаардлага их байна.” гэсэн юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох