Цаг үе
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо
Шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 10 цагт товлосон боловч 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зарлагдсан шүүгч П.Ариунболд, Б.Халиун, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй шүүгдэгч М.Гаамаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Гантулга, Л.Данзанноров, Ж.Наранбаяр нарын гаргасан “...шүүгдэгч Л.Нарантуяагийн хөл хугарсан оноштой шүүх хуралдаанд олон өдөр оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байх тул 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш товлож өгнө үү...” гэх хүсэлт, мөн бусад оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлов гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.
Цаг үе
Мөрийтэй тоглоомд мөнгөө алдсаар хохирол нь 110 сая төгрөг хүрчээ
Цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө эргүүлэн олох гэсэн шалтгаанаар мөрийтэй тоглоомын хохирогч болсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Тухайлбал, иргэн Б нь 2025 оны 03 дугаар сараас эхлэн онлайнаар “Pokerrr-2” мөрийтэй тоглоом тоглож, нэр бүхий иргэдийн дансруу нийт 110 сая төгрөгийг шилжүүлэн, цахим мөрийтэй тоглоомын хохирогч болж залилуулсан гэх хэрэг энэ сарын 08-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Цахим мөрийтэй тоглоом танаас эд хөрөнгө, цаг хугацаа, ирээдүйн боломжийг тань хулгайлж байдаг гэдгийг ухамсарлан энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирохгүй, холбогдохгүй байхыг анхааруулж байна.
Цаг үе
Хилийн боомтуудын амрах хуваарь гарчээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр, шинэ жилийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ. Монгол, Оросын Арцсуурь, Боршоо, Тэс авто замын боомтууд 2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд амарна.
Монгол, Хятадын Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга авто замын боомтууд 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр амарна.

Цаг үе
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаан
Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд сүлд мод зассан бөгөөд өнөөдөр 19:00 цагт нэгэн зэрэг гэрлийг нь асаана. Тодруулбал,
- Д.Сүхбаатарын талбай
- БГД-15-р хороо, Байгаль эх цогцолборт
- БЗД-4-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд Хөлбөмбөгийн талбай болон Жуковын талбайд
- Багануур дүүрэг- Нацагдоржийн талбай буюу төв талбай болон 4-р хорооны төв талбайд
- Багахангай дүүрэг- Төв талбайд
- Налайх-Соёлын ордны урд талбайд
- СБД-Цэрэндоржийн гудамж
- СХД-Улсын хүүхэд залуучуудын театрын гадна болон Саппоро төвийн урд талбайд
- ХУД-Ажилчны алдар талбай болон Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнд
- ЧД-Тусгаар тогтнолын талбайн сүлд модыг асаана.
