Улстөр нийгэм
З.Мэндсайхан: Хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн
УИХ-ын чуулганы 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн тоон мэдээллийг тодрууллаа.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Хүнсний хангамж, нөөцийн хувьд хангалттай байгаа. Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн. Тоон мэдээллийг гишүүдэд бичгээр өгсөн байгаа. Нийтэд ил зарлахгүй байгаа нь нөөцлөлийн тоо хэмжээтэй холбоотой хий хомсдол үүсчихвий, сандрахвий гэдэг үүднээс болгоомжлол байсан” гэлээ.
З.Мэндсайхан сайдын хэлснээр,
-Мах 11 мянга 690 тонн буюу 40 хоног нөөц
-Гурил, гурилан бүтээгдэхүүн 166 хоног
-Төрөл бүрийн будаа 57 хоног
-Хуурай сүү 30 хоног
-Өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоног
-Ургамлын тос 22 хоног
-Төмс 316 хоног
-Хүнсний ногоо 62 хоног нөөцтэй
-Элсэн чихэр 60
-Давс 33 хоногийн тус тус нөөцтэй байна.
Хүндрэлийг даваад гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Засгийн газар, УОК гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг бүх төрлийн будаа, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малын тэжээл ургамлын тосны түүхий эдийг импортын гаалийн татвараас чөлөөлөх, дотооддоо бий болсон энэ төрлийн бүтээгдэхүүнийг гааль НӨАТ чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон гэдгийг энэ үеэр хэллээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2023/10/17
ЦЕГ: 21 үхэр, 5 адуу хулгайлан, худалдан борлуулах гэж байхад нь илрүүллээ
-
Улстөр нийгэм2021/06/02
Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахи...
-
Цаг үе2026/03/04
“Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлэг ...
-
Улстөр нийгэм2025/04/30
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
