Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

"Хоёр их наяд төгрөгийн төлөвлөгөө буюу ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ТУЛГАМДДАГ АСУУДАЛ”

Огноо:

,

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн сонгогдсон тойрог буюу Баянзүрх дүүргийн иргэд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа бодлыг сонсож, уулзалт зохион байгууллаа. Уулзалт  Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд болов. Учир нь Засгийн газраас  эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталж, ГУРВАН жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү цогц төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь ЖДҮ-ийн салбарыг дэмжихэд чиглэж байгаа юм. Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай ХОЁР ИХ наядын төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн байдаг. Мөн  Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан билээ. Энэхүү төлөвлөгөөнд  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэрхэн хамрагдах, тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх болон удахгүй батлагдах  журмын талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа  санаа бодлыг сонссон  билээ.

Мөн энэхүү уулзалтад Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрэгтэй бүхий л зөвлөгөө мэдээллийг өгөхөөр Баянзүрх Жижиг, дунд үйлдвэрийн газар, татвар  болон халамжийн хэлтэс, “Хаан банк”-ны төлөөлөл, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлийн хэлтэс гэх мэт хүмүүс оролцсон юм. Энэ үеэр бизнес эрхлэгчид төсөл хэрхэн бичих, зээлд хэрхэн хамрагдах, бараа бүтээгдэхүүний борлуулалт, ашиг орлогоо хэрхэн нэмэгдүүлэх, НДШ болон татварын тайлан илгээх болон  хөдөлмөрийн гэрээ ажилчинтайгаа  байгуулах  зэрэг бүхий л талын мэдээ мэдээлэл, зөвлөгөөг мэргэжлийн хүмүүс авч байлаа.

Түүнчлэн Бизнес эрхлэгчдийн зүгээс “Төрөөс хэрэгжүүлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөнд хамрагдмаар байна. Ямар нэгэн төсөл хөтөлбөрт хамрагдахад маш их хүндрэл бэрхшээл тулгардаг. Олон бичиг цаас болон төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзах шаардлага гардаг. Маш их зүйл нэхдэг, шаарддаг тул шантраад хаях их байдаг. Ихэвчлэн ийм төрлийн ажил хөөцөлдөхөд мэдээлэл муутайгаас болж, хоцорч, хожимддог байсан" гэдгээ хэлж байв. Харин энэ удаад төрөөс хэрэгжүүлэх  ЦОГЦ төлөвлөгөө буюу Жижиг, дунд үйлдвэрлэгч нартай уулзаж, зовлон бэрхшээл асуудлыг нь сонсож, гарц гаргалгаа хэлж өгч, мэдээллээр хангаж буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяад талархаж байгаагаа илэрхийллээ.  Мөн “Анх удаа жижиг, дунд үйлдвэрлэлийн дуу хоолойг сонсож, тэдний төлөө ажиллаж, бодит нөхцөл байдлыг сонсож байгаад баяртай байгаагаа Баянзүрх дүүргийн бизнес эрхлэгчид  хэлж, асар их боломж бололцоо байдаг гэдгийг харлаа, ойлголоо гэж ярьж байв.  

 

Ихэвчлэн танил, талтай нь зээлд хамрагдаж, боломжийг хүртдэг гэдэг ойлголттой байлаа. Харин өөрсдөө зүтгэж, зөв мэдээлэлтэй байхаас гадна салбартай холбоотой холбогдох хуулиудаа хүртэл мэдэх шаардлагатай байгааг хоёр хоногийн цахим сургалтаар олж авлаа гэдгээ үйлдвэрлэгчид ярьж байлаа. Мэдээлэлтэй, зөв ойлголттой байвал зорьсон ажлынхаа ард гарч болдог юм байна. Заавал өрхийн бизнес эрхлэхээс илүүтэй аж ахуйн нэгж болж, олон хүнийг ажлын байраар хангаж, татвар болон нийгмийн даатгалаа төлж, хариуцлагатай  ажиллах ёстойг  сургалтаар мэдэж авлаа гэв.  Манай улсад Татварын багц хууль шинээр шинэчлэгдэж, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч нарт илүү нээлттэй болсон  гэдгийг өнөө хэр нь мэдэхгүй явжээ” гэж байлаа. Харин зарим аж ахуйн нэгжийн хувьд “Дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. Гэтэл ШӨХТГ-аас үнээ нэмж болохгүй гэдэг шаардлагыг тавьж байна. Энэхүү шаардлагыг жижиг, дунд үйлдвэрлэгчид илүүтэй биелүүлж байна. Харин томоохон аж ахуйн нэгж компаниудын үнийн хөөрөгдөлд шалгалт хийсэн мэдээлэл дутмаг  байдаг. Хариуцлага тооцсон эсэхээ  эргэж мэдээлэхгүй байна. Аж ахуйн нэгжүүдийг алагчилж байна  гэдгийг дуулгаж байлаа.  Мөн бүхий л төрлийн бизнес эрхлэгч нарт үйлдвэрийн тоног төхөөрөмж шаардлагатай байдаг. Харин манайд ирж байгаа тоног төхөөрөмж тосолгоогүй ирдэг. Үүнээсээ болоод эвдрэл, гэмтэл ихтэй. Засаж янзлуулахад зардал маш  их гардаг. Тиймээс холбогдох албаны хүмүүс хяналт шалгалтаа сайн хийхийг уулзалтаар дамжуулан уламжилж өгөхийг  УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас хүсэж байсан юм.

 

 

 

 

    Х.БУЛГАНТУЯА: ХӨНГӨЛӨЛТТЭЙ зээлд  ОЛОН жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаасай


Энэхүү уулзалтын дараа  УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас цөөн асуултад хариулт авлаа.

 -Жижиг, дунд үйлдвэрлэгч нарын санаа бодлыг сонсож, холбогдох албаны хүмүүсээс газар  дээр нь мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгч байна. Үүнд иргэд, аж ахуйн нэгжүүд маш их талархаж байна?

-Баянзүрх дүүргийнхээ өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгч нартай уулзаж санаа бодлыг сонсож, хоёр өдрийн сургалтыг онлайнаар зохион байгууллаа. Сургалт маш үр дүнтэй боллоо. Нийт 150 гаруй хүнтэй  уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтад дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийн газар, татвар болон халамжийн хэлтэс, “Хаан банк”-ны төлөөлөл, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлийн хэлтсийн дарга нар оролцлоо.

 

Тухайлбал, оны эцсээр татварын өргүй байх гэдэг шаардлага тавьж байна. Гэтэл арванхоёрдугаар сарын 31 буюу жилийн эцсийн тайлангаа хоёр сард татварын өртэй эсэхээ аж ахуйн нэгжүүд мэдэж, төлж барагдуулдаг. Энэхүү заалтыг эргэж харж, өөрчлөлт оруулах ёстой юм байна. Мөн 2020 онд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа алдагдсан. Тиймээс 2019 оны үйл ажиллагааны тайланг харгалзана гэж тусгасан байгаа. Тэгэхээр 2019, 2020 онд тодорхой үйл ажиллагаагаа явуулаад, тайландаа тусгасан аж ахуйн нэгжүүд олон бий. Тиймээс 2019, 2020 он гэсэн сонголттой байвал яасан юм бэ. Мөн зээл хамрагдсан аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахгүй гэх шаардлагыг тавьж байна гэж бизнес эрхлэгч нар ярьж байна. Гэтэл бизнес эрхлэгч нарт хамгийн их хэрэгтэй нь ажлын байр шүү дээ. Түрээсээр үйл ажиллагаа явуулахаар аливаа нэгэн зээлд хамрагддаггүй. Түрээсэнд мөнгө үрж байхаар  жижиг ч хамаагүй ажлын байртай байх талаар хэлээд, яриад өгөөч ээ гэж байна. Энэхүү саналд өөрчлөлт оруулаад өгөөч гэдэг саналыг маш их хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгддөг. Гэтэл хуулиараа татвар төлж, нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна гэж хэлж байна.

-Иргэд, аж ахуйн нэгжийн хамгийн тулгамдсан асуудал юу байв?

-Төрөөс хэрэгжүүлэх 10 их наядын хоёр нь гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрийн зээлд олгогдох юм. Энэхүү зээлд яаж хамрагдах вэ. Ямар асуудал байна вэ гэх асуудлуудыг нэлээд тавьж ярилаа. Харин манай иргэдийн хувьд өрхийн бизнесээр нэлээд ажиллачихсан байдаг. Тиймээс бизнесийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахад хүндрэл учраад байгаа юм. 2020 онд Татварын багц хууль шинээр хэрэгжиж эхэлсэн байгаа. Аж ахуйн нэгж бизнесийнхэнд нэлээд таатай, ээлтэй хууль болсон. Хуулийг таниулах, сурталчлах, чиглэлээр бизнесийн байгууллагуудтай уулзалтуудыг зохион байгуулах байсан. Харин манай  улсад цар тахал гарсны улмаас  таниулж амжаагүй. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж мэдээллээр хомс байгаа нь ажиглагдлаа.

-Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж бизнесийнхэн таатай хүлээж авдаггүй. Асар их дарамт гэж хардагтай холбоотой байх?

-Ихэнх бизнесүүд  нэг хувиар  1.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй нөхцөлөөр татвар төлж байгаа. Татвар, санхүүгийн тайлан маш амар хялбар болсон. Мөн жижиг, дунд үйлдвэрийн  газраас хэрхэн яаж жижиг дунд үйлдвэрийн гэрчилгээ авах вэ. Түүнчлэн барьцаа хөрөнгөгүй аж ахуйн нэгжүүд зээлийн батлан даалтаар 60 хувьд барьцаа  гаргаж болохоор байгаа. Үүнд хэрхэн хамрагдах вэ гэх мэт олон асуултад хариулт өглөө. Тэр дундаа жилийн гурван хүүтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэгч нарт олгосноор үндэсний үйлдвэрлэл буюу бизнес сэргэнэ. Түүнчлэн вакцинжуулалт эрчимтэй хийгдэж  байгаа юм байна. Тун удахгүй хилээ нээхээр ажиллаж байгааг УОК-оос танилцуулсан. Тиймээс бизнес сэргэж эхлэх юм байна. Бага хүүтэй зээлд хамрагдмаар байна. Бизнесээ буцаагаад хэвийн горимд оруулмаар байна гэх хүсэлтүүд нэлээд байлаа.

 

-Журам гарахаас өмнө уулзаж, мэдээлэл өгч байгаа нь чухал санагдлаа. Журамд илүү бодит санал тусгах боломжийг илүүтэй харсан байх?

 -Тийм ээ. Журам гэхдээ хараахан эцэслэж гараагүй.Миний хувьд иргэдтэй уулзах уулзалтаа яаравчилж байгаа нь энэхүү шинээр гарах журамд иргэдийн саналыг тусгахад чиглэж байгаа юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн саналыг тусгах юмсан гэдэг зорилгоор уулзалтаа  хийсэн. Уулзалтуудаас маш их ажил хэрэгч саналууд гарлаа. Тухайлбал, оны эцсээр татварын өргүй байх гэдэг шаардлага тавьж байна. Гэтэл арванхоёрдугаар сарын 31 буюу жилийн эцсийн тайлангаа хоёр сард татварын өртэй эсэхээ аж ахуйн нэгжүүд мэдэж, төлж барагдуулдаг. Энэхүү заалтыг эргэж харж, өөрчлөлт оруулах ёстой юм байна. Мөн 2020 онд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа алдагдсан. Тиймээс 2019 оны үйл ажиллагааны тайланг харгалзана гэж тусгасан байгаа. Тэгэхээр 2019, 2020 онд тодорхой үйл ажиллагаагаа явуулаад, тайландаа тусгасан аж ахуйн нэгжүүд олон бий. Тиймээс 2019, 2020 он гэсэн сонголттой байвал яасан юм бэ. Мөн зээл хамрагдсан аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахгүй гэх шаардлагыг тавьж байна гэж бизнес эрхлэгч нар ярьж байна. Гэтэл бизнес эрхлэгч нарт хамгийн их хэрэгтэй нь ажлын байр шүү дээ. Түрээсээр үйл ажиллагаа явуулахаар аливаа нэгэн зээлд хамрагддаггүй. Түрээсэнд мөнгө үрж байхаар  жижиг ч хамаагүй ажлын байртай байх талаар хэлээд, яриад өгөөч ээ гэж байна. Энэхүү саналд өөрчлөлт оруулаад өгөөч гэдэг саналыг маш их хэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд татвар, нийгмийн даатгалаас чөлөөлөгддөг. Гэтэл хуулиараа татвар төлж, нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна гэж хэлж байна. УИХ-д томоохон хуулийн төсөл, журам бодлогыг гаргаж байгаа. Гэтэл бодит амьдрал хуулийн заалт, журам тогтоолууд хэрэгждэггүй. Үүнээс болоод хоцрох, үлдэх  айдас маш их байна. Энэхүү зээлд маш олон жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаасай. Үндэсний үйлдвэрлэл сэргээсэй. Халамжаас хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл рүү хурдан шуурхай шилжээсэй гэж энэхүү сургалтуудыг зохион байгуулсан байгаа.  

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа

Огноо:

,

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа.

Энэхүү байгууламжийг 2022 онд Оюу толгойн уурхайг эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс хангах гэрээ байгуулсны дараа, 2023 оны тавдугаар сард Эрчим хүчний яамны тавьсан хүсэлтийн дагуу “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьжээ.

Шинэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд холбох техникийн боломж бүрдэж байгаа юм.

Үүний үр дүнд өвлийн оргил ачааллын үед Өвөр Монголоос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлон өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангах бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой болно.

“Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийн төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп болон дотоодын гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжжээ.

Төслийн бүтээн байгуулалтад үндэсний 20 гаруй компани, 2000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600 мянга гаруй хүн/цагийн ажлыг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувийн гүйцэтгэлтэй байна

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвд барьж буй 63 МВт-ын хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус станц нь Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийг сайжруулах зорилготой бөгөөд "Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

Төслийн нийт санхүүжилтийн 40 хувь буюу 9.38 сая ам.долларыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 60 хувь буюу 14.08 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Барилга угсралтын ажлыг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр "Хятадын хоёрдугаар металлурги групп корпораци" ажиллаж байгаа аж.

Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзолын мэдээлснээр, үндсэн зуухны барилга, нүүрсний агуулах, захиргаа, аж ахуйн байр, химийн ус бэлтгэлийн барилга, конвейрийн байгууламж, механик цех зэрэг үндсэн барилга байгууламжийн ажлууд 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн нийт 75 нэр төрлийн үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг талбайд бүрэн хүлээн авч, угсралтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд аравдугаар сард үндсэн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, зуухны туршилт, тохируулгыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Станцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Дамбадаржаа дэд төвийн хэмжээнд нийт 71 га талбайд хэрэгжиж буй 19 бүтээн байгуулалтын ажил зэрэгцэн үргэлжилж байгаагаас 2.8 км авто замыг ашиглалтад оруулаад байна. Инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бусад ажлууд ч төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа юм.

63 МВт-ын хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсноор төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна Дамбадаржаа, Сэлбэ дэд төвийг тогтвортой дулаанаар хангана. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр хөгжиж буй орон сууцны хорооллуудын найдвартай дулаан хангамжийг бүрдүүлэх, өвлийн оргил ачааллын үеийн ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ

Огноо:

,

“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.

Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.

Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.

Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.

Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм4 цаг 31 минут

“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа...

Шударга мэдээ6 цагын өмнө

Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина

Цаг үе6 цаг 4 минут

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Цаг үе6 цаг 8 минут

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Цаг үе6 цаг 12 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Цаг үе6 цаг 21 минут

Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээг эрчимжүүлж ...

Цаг үе6 цаг 25 минут

Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилг...

Улстөр нийгэм6 цаг 32 минут

Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувий...

Цаг үе2026/07/31

Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ

Цаг үе2026/07/31

Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Санал болгох