Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монголын анхны папараци сэтгүүл “Соронз” аппликейшнаар хүрдэг боллоо

Огноо:

,

Анхны дугаараа хэвлүүлснээс хойш 12 жилийн турш Монголын хамгийн их уншигчтай, хамгийн эрэлттэй сэтгүүл байж ирсэн, папараци төрлийг монголчуудад анхлан танилцуулсан “Соронз” сэтгүүл, технологийн “WorldPlus” компанитай хамтран “Соронз” аппликейшнийг 2021.04.05 өдрөөс олон нийтэд хүргэж эхэллээ.

Уг аппликейшнаас та “Соронз” сэтгүүлийн сүүлийн үеийн болон хамгийн анхны дугаарыг худалдан авч унших боломжтой бөгөөд олны танил болон шинээр тодрон гарч ирж буй эрхмүүдийн амьдралын хэв маяг, сонин хачны тухай цаг алдалгүй гар утаснаасаа мэдэх боломжтой юм. Цаашид өнгөрсөн хугацаанд эрхлэн гаргасан нийт 240 гаруй дугаарыг цахимжуулан оруулах юм байна.

“Таныг Соронз мэт татна” уриандаа нийцсэн агуулга, нийтлэлүүдийг урьд нь дэлгүүрт таарсан үедээ л санаандгүй байдлаар худалдан авдаг байсан бол одоо цоо шинэ дугааруудыг урьдчилан захиалж, редакциас гарсан даруйд нь гар утсандаа шуудхан татах боломжтой гэсэн үг. Сэтгүүлийн дижитал хувилбар нь бусад апп шиг дан PDF форматтай бус, зураг, текст, видео хосолсон бүрэн интерактив учраас таныг соронздон татах нь дамжиггүй.

Аппликейшний өөр нэг давуу тал нь гадаадад суугаа иргэдэд Монголын амьдралын хэв маяг, анхаарал татаж буй дүрүүдийн талаар мэдээлэлтэй болж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байна. Appstore болон Playstore-ийн аль алинд байршсан тул та аппликейшнаа яг одоо татаад “Соронз”-ын соронз мэт дугааруудыг уншаарай.

Апп татах линк: https://app.soronz.mn/

Facebook холбоос: https://www.facebook.com/soronzmn
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Казахстан улсад хамгийн олон авлигын хэрэг бүртгэгдсэн байгууллагуудыг зарлав

Огноо:

,

Казахстан Улсад авлигын хэргүүд орон нутгийн засаг захиргааны түвшинд хамгийн олон бүртгэгдэж байгаа бөгөөд шүүхэд шилжүүлсэн албан тушаалтнуудын тоогоор тэргүүлж байна.

Авлигын хэрэгт 5100 гаруй хүнийг 2020-2025 онд яллагдагчаар татсан бөгөөд ойролцоогоор 3200 нь төрийн албан хаагчид байжээ хэмээн “The Caspian Post” мэдээлсэн байна.

Орон нутгийн гүйцэтгэх байгууллагууд “авлигын үзүүлэлтээр тэргүүлэгч” буюу сөрөг утгаар “анти-лидер” болсон бөгөөд зургаан жилийн хугацаанд бүс нутгийн захиргаа болон түүний харьяа байгууллагуудаас 1000 гаруй албан тушаалтан яллагдагчаар татагдсан байна. Үүнд 44 аймгийн Засаг дарга (regional governors) багтжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь төсвийн хуваарилалт, газар олголт, нөөцийн удирдлага зэрэг эрх мэдэл орон нутгийн түвшинд төвлөрсөнтэй холбоотой.

Хууль сахиулах байгууллагууд хоёрдугаарт бичигдэж, 912 албан хаагч яллагдагчаар татагдсан байна. Үүний дараа Сангийн яам 180 хэрэг, Батлан хамгаалах яам 146 хэрэг, Хорих ял эдлүүлэх байгууллага 133 хэрэг, Хөдөө аж ахуйн яам 104 хэрэгтэйгээр удаалжээ.

Мөн авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд ч энэ үзэгдлээс ангид байгаагүй бөгөөд Үндэсний аюулгүй байдлын хорооны авлигатай тэмцэх албаны 5 ажилтан яллагдагчаар татагдсан байна.

Харин дараах байгууллагуудад авлигын хэрэг бүртгэгдээгүй байна. Үүнд:

  • Үндэсний банк
  • Стратегийн төлөвлөлт, шинэчлэлийн агентлаг
  • Өрсөлдөөнийг хамгаалах, хөгжүүлэх агентлаг
  • Соёл, мэдээллийн яам
  • Улсын аюулгүй байдлын алба

Шинжээчид авлигын хэргүүд буурах хандлагатай байгааг мөн онцолжээ.

Тухайлбал, 2025 онд авлигын хэрэг 23 хувиар буурсан, 2026 оны эхний саруудад ойролцоогоор 10 хувиар буурсан нь хяналт шалгалтын бодлого, институтийн шинэчлэлд тодорхой өөрчлөлт гарсантай холбоотой байж болзошгүйг илтгэж байна.

Эх сурвалж: https://caspianpost.com

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө

Огноо:

,

2026 онд бүтээн байгуулалтын 179 төсөл, арга хэмжээний хүрээнд 14.889 нэгж талбарт газар чөлөөлөхөөр төлөвлөсөн. Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 487 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Нийслэлийн Засаг даргын 60 удаагийн захирамжаар 208 нэгж талбарын 34.5 га талбайд нөхөх олговор олгосон. 79 нэгж талбарын 6.4 га талбайд нөхөх олговор олгохоор хянаж байна.

Харин 514 нэгж талбарт хөрөнгийн үнэлгээ хийгээд байна.

2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн.

Тодруулбал, инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлуудад 580 нэгж талбар чөлөөлсөн юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ЭЕШ-ын бүртгэл тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ

Огноо:

,

Боловсролын яам болон Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалт, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж  ажиллаж байгаа юм байна.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн. Бүртгэл тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Харин дүйцүүлэх шалгалтын хүсэлт авах хугацаа зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх юм байна.

ЭЕШ-ыг 2028 оны долоодугаар сар хүртэл хуучин журмаар явна. Үүнээс хойш өөрчлөлт оруулахаар шат дараатайгаар бэлтгэл ханган ажиллаж байгаагаа мэдээллийн үеэр дурдав. Тодруулбал суралцах чадварын шалгалт, судлагдахууны олон түвшинт шалгалт, ур чадварын шалгалт, олон улсын англи хэлний шалгалт зэргийг оруулж авдаг тогтолцоо руу шилжихээр бэлтгэж байна.

2026 оны Элсэлтийн ерөнхий шалгалт

2026.06.25-ны пүрэв

  • 10:00-11:20 Түүх
  • 14:00-15:20 Англи хэл

2026.06.26-ны баасан

  • 10:00-11:40 Хими
  • 13:00-14:20 Газар зүй
  • 16:30-17:50 Нийгэм судлал

2026.06.27-ны бямба

  • 10:00-11:20 Биологи
  • 14:00-15:40 Математик

2026.06.28-ны ням

  • 10:00-11:40 Физик
  • 13:00-14:20 Орос хэл
  • 16:00-17:20 Монгол хэл хуваарийн дагуу явагдана.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох