Улстөр нийгэм
Хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой 106 хэргийг шалгаж эхэллээ
УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн парламент хүний эрхийг хамгаалах, хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг сайжруулах, шүүхийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаа илэрхийлсэн билээ.
Үүний дагуу УИХ-ын даргын 2021 оны 28 тоот захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Б.Энх-Амгалан гишүүнээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Уг ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2021.04.09) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр бүхий албан хаагчид Алтанбулаг боомтоор их хэмжээний мөнгө оруулж ирсэн гэх асуудал болон нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгээс дээрх асуудлуудыг хэрхэн шалгаж буй талаар мэдээлэл авахаар 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт тус тус албан бичиг хүргүүлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий өмгөөлөгч, шүүгчтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг шалгаж, харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн тухай хариуг Улсын ерөнхий прокурорын газраас 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 1/1790 тоот албан бичгээр ирүүлсэн байна. Түүнчлэн прокурорын байгууллагаас ажлын хэсэг гарч, мөрдөх байгууллагад шалгагдаж буй хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэгдсэн хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой 20 хэрэг, хуулийн байгууллагын ажилтнуудын нэр дурдагдсан 86 хэргийг хянан шалгаж эхэлсэн байна.
Мөн Тагнуулын ерөнхий газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнуудын асуудлаар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа бол Цагдаагийн ерөнхий газраас нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой асуудлыг шалгаж, харьяаллын дагуу шилжүүлсэн талаар хариу мэдэгджээ.

"Нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, хуулийн байгууллагын ажилтнуудын хууль бус үйл ажиллагааны талаар иргэдээс өргөдөл, гомдол, мэдээллүүд УИХ-д ирж байна. Хэн нэгнийг яллаж, буруутгахыг урьтал болгоогүй. Гагцхүү нөхцөл байдлыг үнэн зөвөөр шалгаж, хууль бус үйл ажиллагаа байгаа бол хариуцлага тооцдог байхыг шаардаж байгаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Цаашид эдгээр хэргүүд замхрахгүй байх, хэрэгсэхгүй болохгүй байх, хэргийн үнэн зөвийг бодитоор тогтоох асуудалд хяналт тавьж ажиллана. Гэхдээ хэргийг мөрдөн шалгах процессын үйл ажиллагаанд бид оролцохгүй. Шаардлагатай гэж үзвэл эдгээр хэргийг шалгаж буй асуудлаар УИХ дээр сонсгол хийнэ" хэмээн ажлын хэсгийн гишүүд хэллээ.
Улстөр нийгэм
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд С.Бямбацогт, Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа болон Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Милтон Дик Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцана.
Энэхүү айлчлал нь Австралийн парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал юм. Айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ өргөн хүрээний түншлэлийн харилцаатай байнагэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
-
Үзэл бодол2022/01/04
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамга...
-
Цаг үе2024/10/30
Хотын дарга “МЕДЕФ” олон улсын байгууллагын бизнесийн төлөөлөгчдийг ...
-
Урлаг спорт2019/06/06
Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирлыг хүлээн ...
-
Үзэл бодол2021/11/02
Т.Золжаргал: Удаа дараа хариуцлага алдсан байгууллагын ард иргэдийн эрүүл мэндий...
