Үзэл бодол
Скот Миллер: "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд цэргийн баг илгээн оролцуулсан Монгол Улсын зэвсэгт хүчинд баярлалаа
Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж байгаа "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагааны хүчний командлагч, генерал Скот Миллер Монгол Улсын төр засаг болон Зэвсэгт хүчний удирдлагад талархал илэрхийлсэн захидал ирүүллээ. Захидалд "Эрхэм анд хошууч генерал Д.Ганзориг танд энэ өдрийн мэнд хүргэе. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт цэргийн багуудад “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны хүчний командлагчийн зүгээс баяр хүргэж, талархал дэвшүүлье.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд нь “Шинэ кабул бааз"-д байрлах олон улсын эвслийн цэрэг, “Афганистаны Үндэсний аюулгүй байдлыг хангах хүчин” болон энгийн ажилчдыг хамгаалах түүнчлэн баазын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэйгөөр амжилттай гүйцэтгэсэн шилдэг энхийг сахиулагчид юм. Монгол Улсын эр зориг, тэсвэр хатуужил, үүрэг гүйцэтгэлт өндөр энхийг сахиулагч дайчдын Кабул хотын аюулгүй байдлыг хангахад оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй.
Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь өмнөө тавигдсан үүргээ мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалтын өндөр түвшинд гүйцэтгэсээр ирсэн нь Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ өмнө өргөсөн тангарагтаа хэзээд үнэнч гэдгээ батлан харуулсан явдал юм.
“Шийдвэр дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа М.Түвшинжаргал захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүнд үүргээ амжилттай гүйцэтгэсэнд дахин талархал илэрхийлэхийн ялдамд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб тус бүрэлдэхүүнийг шагнаж урамшуулахыг үүгээр уламжилъя. Монгол Улсын шилдэг энхийг сахиулагчдадаа баярлалаа.
Таныг хүндэтгэсэн "Шийдвэртэй дэмжлэг ажиллагааны хүчний командлагч, генерал Скот Миллер" гэжээ хэмээн Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Үзэл бодол2020/02/17
“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг Интерполын цэнхэр буланд эрэн су...
-
Улстөр нийгэм2024/01/11
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Цаг үе2021/11/08
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, эрэгт байрлууллаа
-
Улстөр нийгэм2025/01/09
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сай...
