Шударга мэдээ
Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 189 суманд хөл хорио тогтоогоод байна
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар /2021.07.05/ 18 аймгийн 189 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Тодруулбал,
1. Архангай аймгийн 19 сум бүгд,
2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
3. Булган аймгийн 5 сум буюу Бугат, Тэшиг, Могод, Баян-Агт, Сайхан, Баяннуур
4. Төв аймгийн 6 сум буюу Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр, Баянжаргалан, Баян, Эрдэнэсант
5. Сүхбаатар аймгийн 6 сум буюу Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар
6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд
7. Хэнтий аймгийн 18 сум бүгд
8. Дорнод аймгийн 7 сум буюу Халхгол, Матад, Гурванзагал, Хөлөнбуйр, Дашбалбар, Чойбалсан
9. Ховд аймгийн 6 сум буюу Манхан, Алтай, Цэцэг, Зэрэг, Мөнхнаран, Чандмань
10. Дундговь аймгийн 13 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Гурвансайхан, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал, Баянжаргалан
11. Дорноговь аймгийн 14 сум бүгд
12. Сэлэнгэ аймгийн 5 сум буюу Баянгол, Түшиг, Мандал, Цагааннуур, Сүхбаатар
13. Увс аймгийн 8 сум буюу Давст, Малчин, Тэс, Зүүнхараа, Ховд, Завхан, Өмнөговь, Зүүнхангай
14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд
15. Дархан-Уул аймгийн 2 сум буюу Дархан, Шарын гол
16. Завхан аймгийн 10 сум буюу Баянтэс, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан, Идэр, Тэс, Шилүүстэй, Яруу
17. Өвөрхангай аймгийн 19 сум
18. Говьсүмбэр аймгийн 3 сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Иймд дээрх аймаг, сумд руу зорчих иргэд тухайн аймаг, сумынхаа Онцгой комиссоос урьдчилан мэдээлэл авч зорчихыг анхааруулж байна.
Шударга мэдээ
Цаг агаар эрс хүйтэрч осголт, хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй.
Цаг агаар эрс хүйтэрч осголт, хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй.
Хөлдөлтийн үе шат
1.Арьс цайж хатуурах боловч, гэссэний дараа судас өргөссөнөөс, улайж хавагнана.
2.Жижиг үений хөдөлгөөн хязгаарлагдаж, хөдөлгөхөд өвдөлттэй, арьс хатуурч цайран цэврүү үүснэ.
3.Хөлдсөн хэсэг хүйтэн, эрс хатуурсан байна. Том, том цэврүүнүүд үүснэ. Арьс үхэжнэ .Өөх булчин хүртэл гүнзгий шархлаа үүснэ.
4.Яс, үендээ хүртэл гүн хөлдөлт үүснэ.Гэссэний дараа арьс харлана, хатна, үхэжнэ.
Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж
Аажим дотроос нь гэсгээх-хөлдсөн мөчийг дулаан хучиж, гялгар уут углаад 5-6 цагийн турш бүлээн жин тавих
Хөлдсөн мөчийг уламжлалт аргаар гэсгээх-хүйтэн усанд дүрээд аажим усны температурыг нэмж, иллэг хийх
Идэвхтэй аргаар бүлээн усанд гэсгээх–халуун устай ваннанд 30-45 минутын турш дүрнэ. Усны температур 38-40 орчим хэм байна.

Шударга мэдээ
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна
Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан байна.
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна.
Зам талбайд 45 тонн давс, 84 тонн бодис цацсан бөгөөд 1149.5 тонн давс, 471.5 тонн бодис, 94 шоо метр дайргын нөөцтэй байна.
Явган зам, зорчих хэсэг хусалт, түрэлт, цэвэрлэгээнээс гарсан хар цасны ачилтын цэвэрлэгээг хийсэн.
Харин Хөшигийн хөндий, Айцын даваа, Морингийн даваа, Наадамчдын зам болон гэр хорооллын дундах замуудад давс, бодис цацаж байна.




Шударга мэдээ
Халиа тошин үүссэн бүсэд арга хэмжээ авч, шороон далан босгон усны урсгалыг хязгаарлах ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарсан бөгөөд шар усны ундарга их байгаагаас үүдэн халиа тошин үүсч, айл өрхийн хашаанд ус орон мөстөж, явган зорчигч болон автомашины хөдөлгөөнд хүндрэл учраад байна.

Тус газар 1.2 метр өндөртэй далан босгож, халиа тошинд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэн, усны голдиролыг өөрчлөх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Тухайн бүсэд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллаж байна.
Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас зарим газарт усны ундарга татрахгүй байгаа учраас иргэд та бүхэн халиа тошин үүсэх эрсдэлтэй бүс, сав газарт буусан тохиолдолд аюулгүй байршилд даруй нүүх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
