Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

1241 онд байгуулагдсан Ханновер хотод Д.Тэрбишдагвын ном танилцуулагдав

Огноо:

,

Нөхөрлөлийн үнэ цэнэ

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт 1,2 сая хүн амтай Ханновер хотод 2021 оны 10-р сарын 26-нд үргэлжлэв. Ханновер нь Германы Доод Саксон мужийн нийслэл хот юм.

Лайн мөрний эрэг дээр орших энэ хотод болсон уулзалтыг номын зохиогчийн эртний анд Хайно Визе зохион байгуулсан юм.

 

20 гаруй жилийн тэртээгээс нөхөрлөж байгаа энэ хоёр эрхэм элгэмсэг дотноор тэврэлдэн уулзалдаж, нэг нэгэндээ гүн хүндэтгэл үзүүлэх нь нөхөрлөл тууштай, чин сэтгэлийнх байхын  үнэ цэнийг харуулах мэт ээ. Эрхэмсэг төрхтэй энэ герман эр Германы нэртэй  улстөрчдийн нэг.

Тэрээр 2004 оны Монгол Улсын УИХ-ын сонгуулийн үеэр манай улсад  очиж УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын анхны сонгуулийн сурталчилгааны уулзалтан дээр  үг хэлж, дэмжихийг уриалж байсан гэдэг. Тухайн үед сонгуулийн хууль одоогийнх шиг чанга биш, урлаг соёлынхон уулзалт дээр  тоглолт хийх, гадаадын иргэн дэмжиж оролцох бүхэн нээлттэй байсан цаг. Хайно Визе ХБНГУ-ын Бундестагийн гишүүн байсан бөгөөд Социал демократ намын бодлого тодорхойлогчдын нэг. Социал демократ намын хамгийн нэр хүндтэй удирдагчдын нэг бөгөөд сонгуулийн менежментийн багийг олон удаа удирдаж байсан туршлагатай. Германы канцлер байсан Герхард Шрёдерын бүх сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, зангидаж явсан улстөрч. Шрёдерийг канцлер байхад төв оффис, ажлын албаны даргаар нь  ажиллаж байв. 

Одоо Хайно  Визе ОХУ-ын Доод Саксоны өргөмжлөлт  консулаар ажиллаж байна. Биднийг Ханновер хотод очиход энэ эрхэм туслах ажилтнуудын хамт найрсагаар угтаж, камен зуухтай эртний чамин хийц бүхий ордонд уулзалт, хүлээн авалт хийхээр  бэлтгэл ажлыг базаасан байлаа. Энэ удаагийн уулзалтанд голдуу дипломат албанд ажиллаж байгаа  хүмүүс хүрэлцэн ирсэн байв. Номын зохиогч Д.Тэрбишдагва Монгол Улсаас ХБНГУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар томилогдож ирээд ажиллаж байх үеийнхээ дурсамжийг номондоо хэрхэн бичснээ онцлон хуучилсан юм. Тэрбээр “Элчин сайдын яамны хашаагаар л ороход шарилжиндаа баригдсан, газраа алдах дээрээ тулсан, шинэ барилга бариулах гээд гүйцэтгэгч компанид мөнгөө алдаад гацчихсан нөхцөл байдал угтжээ.

Ирэнгүүтээ л герман андуудаасаа  тусламж  хүсэхээс гадна Монгол Улсын Засгийн газарт бодит байдлыг уламжилж, монголчуудынхаа тус дэмжлэг авчээ. Хагас, бүтэн сайн өдөр гэлтгүй л өөрөө эхнэртэйгээ  ханцуй шамлан орж хашааны шарилжийг  түүж,   чулуун замаа тавьж, монголчуудын өдөрлөг зохион байгуулж, барилгын ажилд туслуулж,  Монголоос барилгын ажилтнууд авчирч богино хугацаанд элчин сайдын яамны барилгыг ашиглалтанд оруулж, Герман улс дахь Монголын эзэмшлийн газрыг анх удаа баталгаажуулан гэрчилгээ авч, хүлээн авалт хийж, Монгол Улсын элчин сайдын яам нээлттэй ажиллахаа зарлаж байлаа” хэмээн ярилаа.  Гэтэл тэр үед элчин сайдын яамны ажилтнуудаас Монгол Улсын Гадаад хэргийн яаманд “Дипломат илгээсэн юмуу, диктаторч томилсон юмуу” хэмээн матаас хүртэл очиж байжээ.

Гэвч ажил нь гавихгүй, нэр хүнд муудсан  элчин сайдын  яамны ажлын төлөө л тийнхүү шургуу  ажилласан тухайгаа тэр үеийн  Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулуун гуай шинэ элчин сайдын шаргуу хөдөлмөрлөж буйг үнэлсэн учир заргыг авч хэлэлцээгүй гэнэ. Түүгээр ч зогсохгүй Германы “Дипломат магазин” сэтгүүл тухайн 2003 оны 4-р сарын шилдэг элчин сайдаар зарлагдаж байсан гэж  дурсав. Улсаа төлөөлж  ирсэн дипломатч  хүнд унтах зав, олон улс хот хэсэн зугаалах цаг, биеийн амрыг харах боломж байдаггүй юм гэхэд Ханновер хотын номын уулзалтанд ирсэн оролцогчид алга ташиж харагдав.

Уулзалтын төгсгөлд хүрэлцэн ирсэн хүмүүс номон дээр гарын үсэг зуруулж, зургаа хамтдаа авахуулж, Монголд зочилж, морь унаж, бөөгийн зан үйл   сонирхоно, хэрхэн аялал хийж болох тухай  асууж, ярьцгааж байлаа. Ном танилцуулгын албан хэсэг дуусаж, танхимын хоймор орших камин зуухны галын дөл халуун илчээ түгээхийн зэрэгцээ хундага дарс тулган, амжилт хүссэн ерөөлийн үг үргэлжилсээр энэ удаагийн номын  уулзалт өндөрлөв.

Номын зохиогч Д.Тэрбишдагва “Номын уулзалтыг маань сэтгэлээ гарган зохион байгуулсан анд Хайно Визе болон түүний ажлын хэсгийнхэнд баярлалаа. Ийнхүү Германы Доод Саксоны төв нийслэлд ном маань галын илчтэй хамт  улам халуун дулаан уулзалт болголоо. Монгол хүн “галын дөл өөдөө” гэж бэлэгшээдэг шиг Монгол эх орон, монголчуудын талаарх мэдлэг номоор  дамжин улам дэлгэрэх болтугай” хэмээв. 

Үргэлжлэл дараагийн дугаарт

Д.Доржпагма

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

“Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар, 4 үе шаттай зохион байгуулж байна. Анхан шатанд 145,000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 багийн 15,000 сурагч оролцож байна.

“Улаанбаатар кап” дүүргүүдийн болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхэлж, ирэх тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал зургаан сар үргэлжлэх юм. “Улаанбаатар кап” тэмцээнээр шигшээ 32 баг шалгарч, урьдчилсан шат 28 өдрийн турш дөрвөн зааланд зэрэг явагдаж, 1400 гаруй тоглолт зохион байгуулаад байна. Мөн өнгөрөгч сард төвийн зургаан дүүргийн ахлах ангиллын сагсан бөмбөг, волейболын төрлийн аваргуудаа тодруулсан юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 04-ний өдөр хуралдав. Засгийн газрын 2022 оны 260 дугаар тогтоолоор “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан.

Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд олгохоор шийдвэрлэлээ.

Шагналд олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Энхбатын Амартүвшин нь 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Бүгд Найрамдах Итали Улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна.

Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Орбитод орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо

Огноо:

,

СХД-ийн 34 дүгээр хороо, Орбитод 25 метрийн урттай таван зам бүхий усан бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмжтэй орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо.

Тус бүтээн байгуулалттай СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцлаа.

СХД-ийн 34 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан усан спорт сургалтын төвийн гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллажээ. Тус төв нь усан бассейн, фитнес, боулинг, болон 62 автомашины зогсоолтой. Усан бассейн нь 220 хүний суудалтай, таван замтай бөгөөд бүх насныхан хичээллэх боломжтой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Усан спорт сургалтын төвийн ажил 2022 онд анх эхэлж байсан. Сонгинохайрхан дүүрэг хоёр усан бассейнтай болж байна. СХД хүн амын тоогоор Баянзүрх дүүргийн дараа ордог. Дүүргийн засаг даргын санаачилгаар СХД-ийн хүүхдүүд хоёр бассейн дээрээ ээлжилж ирж, усан спортоор хичээллэх юм. Бид хүүхдүүдийн ирээдүй, эрүүл мэнд, ур чадварт анхаарах ёстой” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох