Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Орон нутгийн нисэх буудлуудад ажиллах нислэгийн удирдагчдыг дотооддоо бэлтгэж эхэллээ

Огноо:

,

ИНЕГ-аас орон нутгийн нисэх буудлуудыг шаардлагатай боловсон хүчнээр хангах үүднээс анх удаа дотооддоо нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг эхлүүллээ. Орон нутгийн нисэх буудлуудад нислэгийн удирдагчаар тогтвор суурьшилтай ажиллах 16 суралцагчийг өнгөрсөн оны 12 дугаар сард сонгон шалгаруулсан бөгөөд Нисэхийн сургалтын төв болон Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтарсан “Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-ын эхний хэсэг болох онолын хэсгийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 14-ний хооронд цахимаар зохион байгуулсан юм.

Өнөөдөр сургалтын 2 дахь хэсэг болох дадлагажуурын сургалт эхэлж байна. Энэхүү сургалт тавдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ. Суралцагчид Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн Нислэгийн удирдагчийн гэрчилгээтэй төгсөж, орон нутгийн нисэх буудлуудад ажиллах юм.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Буянт -Ухаа” нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, нисэхийн сургалт явуулах зэргээр ашиглахаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд нислэгийн удирдагч бэлтгэх сургалтыг анх удаа зохион байгуулснаар “Буянт -Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудал, сургалтын чиглэлээр ашиглах Засгийн газрын тогтоол албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.

Сургалтын нээлтийн үеэр ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал “Нислэгийн удирдагч гэдэг мэргэжлийг Монгол залуус хямд үнээр эх орондоо сурах боломж өнөөдрөөс нээгдэж байна. Өмнө нь Тайландад очиж суралцдаг байсан бол одооноос эх орондоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт авч,  нисэхийн нарийн мэргэжил эзэмших боломжтой боллоо. Нэг хүн гадаадад суралцаж, нарийн мэргэжил эзэмшихэд 50 орчим сая төгрөг зарцуулдаг байсан бол дотооддоо бэлтгэснээр энэ дүн 15-18 сая төгрөг болж буурч байна” гэлээ.

Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн Нислэгийн хөдөлгөөний удирдлагын багш нарын дарга Теппибүүн Чинапорн хэлэхдээ “Иргэний нисэхийн салбар аюулгүй ажиллагааг үргэлж нэг дугаарт тавьдаг. Тиймээс бид энэхүү нарийн мэргэжил олгох сургалтын үйл ажиллагаандаа удаан хугацаанд бэлтгэгдэж ирсэн. Монгол талын бэлтгэл ч сайн байна. Нисэхийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалт маань үр дүнтэй, чанартай болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-ын суралцагч Т.Билгүүн “Ковидоос шалтгаалаад Тайландад очиж, хичээллэхэд хүндрэлтэй энэ үед Монгол улсдаа нарийн мэргэжил эзэмших сургалтад хамрагдаж байгаадаа баяртай байна. Бас маш их хариуцлага бидэнд ноогдож байна. Тиймээс хичээнгүйлэн суралцах болно” гэлээ.

60 жилийн түүхтэй Тайландын Хаант улсын Иргэний нисэхийн сургалтын төв нь зөвхөн үндэсний төдийгүй, бүс нутгийн агаарын тээврийн салбарын хэрэгцээг хангахуйц өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэдэг, нэр хүндтэй нисэхийн сургалтын байгууллага юм. Өнгөрсөн жил Олон улсын Иргэний нисэхийн байгууллагаас Бүсийн шилдэг сургалтын байгууллагаар шалгарсан байна.

Эх сурвалж: ИНЕГ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 29,444 хэрэгт хяналт тавьжээ

Огноо:

,

Прокурорын байгууллага 2026 оны долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.

Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 853 гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 676 хэрэг шинээр нээсэн байна. Мөн 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, өмчлөх эрхийн эсрэг 14 хэрэг байна. Мөн авлигын эсрэг, хүний амьд явах эрхийн эсрэг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, хүүхдийн эсрэг болон эдийн засгийн эсрэг тус бүр нэг хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс дурдвал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, заал болон зогсоолын төлбөртэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгосон, мөн сургуульд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Түүнчлэн бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэгчид мөнгө шилжүүлсэн гэх хахууль өгөх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.

Бусад хэргүүдээс дурдвал, Дорноговь аймагт үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний эд зүйл хулгайлсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой, хууль бусаар эм худалдах, хүн худалдаалах болон хүүхдийн эсрэг гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, холбогдох шүүхүүдэд шилжүүлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд

Огноо:

,

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:
• Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
• Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
• Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
• Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
• Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
• Нийтийн тээврийн
• Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
• Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
• Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох