Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийслэлийн 16 байршилд дугуйн зам шинээр тавина

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хүнд суртлыг бууруулах, төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан.

Энэ хүрээнд иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот дахь явган хүний болон дугуйн замуудыг шинэчлэн засаж, шинээр барих ажлууд эхлээд буй. Тодруулбал, 16 байршилд буюу хотын төвд 162.79 км, Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн гол дагуу 177.9 км дугуйн зам шинээр барихаар зураг төслийг баталжээ.

Хотын төвд

  • Сүхбаатарын талбай - Офицеруудын ордон /15.99 км/
  • Хотын төв – Зайсан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /5.39 км/
  • Бага тойруу /5.04 км/
  • Их тойруугийн гудамж /16.37 км/
  • Баянбүрд тойрог - Гурвалжингийн гүүр - Чингисийн өргөн чөлөө /20.30 км/
  • Улиастайн гүүр – Сансарын туннел – Тасганы овоо - Драгон төв /13.96 км/
  • Нарны зам дагуу /15.33 км/
  • Драгон төв – Сонсголон – Нисэх – Яармаг /18.67 км/
  • Хотын төв - 7 буудал /17.25 км/
  • Нэмэлт трассууд /34.49 км/

Сэлбэ, Туул, Тэрэлж, Хөлийн голын дагуу

  • Жигжид зуслангийн гүүр -ТЭЦ 4 /27 км/
  • Шувуун фабрик - Яармагийн гүүр /30.7 км/
  • Яармагийн гүүр - Баянзүрхийн гүүр /17.8 км/
  • Баянзүрхийн гүүр -Тэрэлжийн гүүр 17.8 км
  • Баянзүрхийн гүүр – Хөлийн гол – Налайх – Туул гол дагуу /29.6 км/
  • Тэрэлжийн гүүр – “UB-2” амралтын газар /25.4 км/
  • Тэрэлжийн гүүр – Цонжинболдог /29.6 км/ зэрэг байршлуудад дугуйн зам шинээр тавих юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 байршилд нийт 57.8 км урт дугуйн зам барьж, ашиглалтад оруулаад байна. Тухайлбал,

  • Чингисийн өргөн чөлөө /3.2 км, хоёр талдаа/
  • Нийслэл хүрээний өргөн чөлөө /3.1 км/
  • Олимпын гудамж /1.1 км/
  • Их Монгол улсын гудамж /2.8 км/
  • Дунд голын хойд эргийн дагуу /1.5 км/
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн /3.4 км/
  • 10-р хорооллын арын далан дагуу /0.9 км/
  • Зайсангийн ам хүртэл /1.8 км/
  • Бага тойруу /2.7 км/
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын гудамж /5.9 км/
  • Сонсголонгийн гудамж /5.6 км, хоёр талдаа/
  • Маршалын гүүрнээс зүүн тийш Туул гол дагуу /7.3 км/
  • 7 буудлаас Шарга морьт хүртэл /9.7 км/
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзаж "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурлаа.

Уг хэлэлцээр нь манай улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэх бөгөөд "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай" хэлэлцээрийн хамт хүчин төгөлдөр үйлчлэх юм. 

Ингэснээр, Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотой газрын тос, шатахууны урьд өмнө байгаагүй үнийн өсөлтийг бууруулах талаар ажиллах, хангамжийг тогтворжуулах чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Татвар төлөгч 28.879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо

Огноо:

,

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амины орон сууц барьсан, дотоод болон гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг.

2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 20-ноос шилжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр шилжүүлж дууслаа. 2025 оны жилийн эцсийн тайлангаар 28,879 татвар төлөгч иргэн 57.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авахаар тайлангаа ирүүлсэн юм. Тодруулбал, шинээр орон сууц худалдан аваад анх удаа хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байгаа 7,527 иргэнд 28.5 тэрбум төгрөг, үргэлжлүүлэн хамрагдаж байгаа 10,742 иргэнд 18.5 тэрбум төгрөг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг, хуульд заагдсан бусад нөхцөлөөр 12 иргэнд 30 орчим сая төгрөгийн буцаан олголтыг олголоо.

Банкны болон татвар төлөгчийн мэдээлэл зөрүүтэйгээс гүйлгээ буцаагдсан иргэдийн мэдээллийг харьяа татварын албаар дамжуулан дахин засварлаж, гүйлгээг ойрын өдрүүдэд хийнэ.

Ташрамд, Хувь хүний орлогын албан татварын орлого нь орон нутгийн төсвийн орлогын томоохон бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн төсвийн орлогын 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Жил бүрийн нийслэлийн төсөвт Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвлөн, баталдаг. 2026 онд 63.0 тэрбум төгрөгийг татвар төлөгч иргэдэд буцаан олгохоор баталсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох