Цаг үе
Энэ жил 150 гаруй оюутан цагдаа ажиллана
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дэмжин, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, НАЖГ, Монголын оюутны холбоо… зэрэг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулдаг “Оюутан цагдаа” арга хэмжээ эхэллээ.
Энэ жил 150 гаруй оюутан “Оюутан цагдаа”-аар ажиллахаар бүртгүүлээд байна. Гадны жуулчдад туслах, мэдээллээр хангах, нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү арга хэмжээ 2014 оноос зохион байгуулагдсан бөгөөд өнгөрсөн жилүүдэд нийт 400 гаруй оюутан цагдаа ажилласан байна.
Харин цар тахлын улмаас 2020, 2021 онд өнжсөн уг арга хэмжээг энэ жилээс сэргээж байгаа бөгөөд өнөөдөр оюутан цагдаа нарт уулзалт, мэдээллийг өглөө. Энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба “Энэ арга хэмжээ хэд хэдэн ач холбогдолтой. Юуны түрүүнд оюутнууд хууль зүйн мэдлэг, мэдээлэлтэй болж байна. Мөн гадаад дотоодын жуулчдыг ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа. Эцэст нь түр ажлын байр бий болж, оюутнууд тодорхой хугацаанд цалин, орлоготой болж байгаа учир Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс ач холбогдол өгөн, дэмжиж оролцдог” гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан 2022.05.13-нд захирамж гарган “Оюутан цагдаа” хөтөлбөрийг урамшуулах, хувцас хэрэгсэлд нь зориулж нийт 157.1 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Цаг үе
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цаг үе
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын тохижилтын ажил 2024 оны зургаадугаар сард эхэлсэн. Нийт 1.4 км урт түшиц ханын ажил бүрэн дууссан. Түшиц ханын дотуур хийх чулуун бэхэлгээний ажил дуусах шатандаа байна. Голын урсгал доор урсгал тохируулгын ажил хийж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Тохижилтын ажил үргэлжилж байна. Голын эрэг дагуу ногоон байгууламжийн үрслэгээний хөрсийг тавьж байна. Шөнөдөө нэмэх хэмд хүрсний дараа олон наст ургамлын үрийг суулгана. Голын хоёр талын явган замын ажил хийгдэж байна. Газар шорооны ажил 90 хувьтай байна” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ голын тохижилтын ажлыг Сөүл хотын төвөөр урсдаг голын тохижилтын ажилтай харьцуулан ярьдаг. Тус голыг сэргээхдээ Хан мөрнөөс ус татан голын урсцыг байнгын тогтмол урсацтай болгосон. Ингэснээр голын түвшин өөрчлөгдөж үерийн эрсдэл үүсдэггүй. Харин Сэлбэ голын тухайд өөрийн гэсэн онцлогтой юм” гэв.

Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

-
Улстөр нийгэм2022/11/04
УИХ: Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
-
Цаг үе2020/06/08
Өнөөдөр Австрали, Филиппин улсаас 263 иргэн эх орондоо ирнэ
-
Шударга мэдээ2023/04/26
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда-д бараал...
-
Цаг үе2021/01/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
