Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн явцтай танилцлаа

Огноо:

,

Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд 2022 оны 7 дугаар сарын 21-ний адар Хөгжлийн банкинд ажиллаж, зээлийн эргэн төлөлт, явцын талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Хөгжлийн банк 2022 онд 1 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлэхээс өнөөдрийн байдлаар 503.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна.

Өнөөдрийн уулзалтаар эх үүсвэр нь тодорхойгүй, өмчийн анхны барьцаа өөрчлөгдөж барьцаа хөрөнгийн шаардлага хангахааргүй болсон 3 зээлийн эргэн төлөлтийн асуудлыг Хөгжлийн банкны удирдлагууд Сангийн сайдад танилцууллаа. Тодруулбал “Хөтөл” ХХК-ийн 329 тэрбум төгрөгийн зээл, “Эрэл” ХХК-ийн 129 тэрбумын зээл, “Газ импорт” ХХК-ийн 8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн асуудлыг онцлов.

Засгийн газрын баталгаатай 2023 оны 9 сард төлөгдөх Хөгжлийн банкны Евро бондын 500 сая доллар, 2023 оны 12 сард төлөх 720 тэрбум төгрөгийн Самурай бондын өр төлбөрийг Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулахаар ажиллаж байна.

Цаашид Хөгжлийн банкнаас олгосон бусад зээлүүдийн эргэн төлөлтийг хангуулахад зээл тус бүрт холбогдох арга хэмжээг авч, биелэлтэд хяналт тавьж ажиллах, 2022 онд зээлийн эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэж банкны үйл ажиллагааг тогтворжуулж ажиллахыг Сангийн сайд Хөгжлийн банкны удирдлагуудад үүрэг болголоо гэж Сангийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх асуудлыг хэлэлцжээ

Огноо:

,

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд гуравдугаар сарын 25-ны өдөр суугаа орны Гадаад хэргийн яамны Консул, аюулгүй байдлын захирал Юн Чусоктой уулзжээ.

Ингэхдээ Монгол Улсын иргэдийн визийн материал хүлээн авахдаа төрийн үйлчилгээний нэгдсэн цахим “E-Mongolia” системээс олгож буй үндэсний гадаад паспортын цахим лавлагааг авч байх саналыг Гадаад харилцааны яамны ноот бичгээр өмнө нь хэд хэдэн удаа хүргүүлсэн тул энэ ажилд тодорхой ахиц гаргах, ингэснээр иргэдийн гадаадад чөлөөтэй зорчих нөхцлийг хязгаарлахгүй байх, Өмнөд Солонгосын зохих журам, шалгуурын дагуу виз авсан иргэдийг хил дээрээс буцаахгүй байх, хилийн шалган нэвтрүүлэх явцад иргэдийн хувийн мэдээлэл болох гар утас үзэж буйг даруй зогсоох, хоёр улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны өнгөрсөн оны хуралдаанд тавьсан Өмнөд Солонгост эмчилгээнд ирж буй иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг бодит ажил хэрэг болгох зэргээр санал солилцсон байна.

Өмнөд Солонгосын ГХЯ-ны Консул, аюулгүй байдлын захирал Юн Чусок хэлэхдээ "Суугаа улсын хуулиар виз олгохдоо хүчин төгөлдөр баримт бичгийг шалгах зохицуулалтай байдаг. Тиймээс гадаад паспортыг тодорхой хугацаанд авч буйг хэрхэн шийдвэрлэхээ Хууль зүйн яамтайгаа үргэлжлүүлэн зөвлөлдөх, боломжийг эрэлхийлэх, Өмнөд Солонгосын ЭСЯ-ны визийн асуудал хариуцсан ажилтны орон тоог нэмэгдүүлж, виз олголтын хугацааг багасгасан, гадаад иргэдийг хүлээн авч, эмчлэх албан ёсны эрхтэй, хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгээс нотолгоо авсан монгол иргэдийн эмчилгээний визийг цахимаар мэдүүлэх, санхүүгийн баталгаа шаардахгүй байх зэргээр зарим ажил хийгдсэнийг дурдаад, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаа"-гаа илэрхийлжээ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн эхэллээ

Огноо:

,

“Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын уулзалт, зөвлөгөөн Дархан-Уул аймагт эхэллээ. Өчигдөр үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн салбар сургалт, зөвлөгөөнүүд болж өндөрлөв.

Салбар хуралдаануудыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы зорилт, үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан.

Хөдөө аж ахуйн их сургууль болон Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Монгол орны нөхцөлд тохирсон үр соорт нутагшуулах, хөрс ургамал хамгаалал, техник технологийн дэвшил зэргийг танилцуулж, сургалт хийлээ.

Мөн газар тариалангийн хоршоологчид болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд туршлагаасаа хуваалцсан юм.

Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн Хөдөө аж ахуйн газар, их сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон хоршоод, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жинсгэнэ, мөөг, хүлэмжийн аж ахуй, эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хамрууллаа.

Өнөөдөр буюу 2025.03.28-ны өдөр "Атрын IV аян"-ы хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөн Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Их танхимд болно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Төр, нийгмийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ

Огноо:

,

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, төр, нийгмийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой энэ онд тохиож буй.

Монгол Улсын Их хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолын дагуу Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх өдрийн товыг тогтоож, ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөр баталж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.

2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хурлаар ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналыг хэлэлцэж, Жамсрангийн Самбуугийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, түүний амьдрал, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах талаар хэлэлцэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох