Цаг үе
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

Цаг үе
Тосны ургамлын 2100 тонн нөөц бүрдүүлээд байна
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн бүс нутгаар ажиллах үеэрээ үр сортын шинэчлэл, сэлгээний таримлын төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр зорин ажиллаж буй “Ачит Агро” ХХК-ийн тосны ургамлын нөөц бүрдүүлэлт, ургац хураалтын явцтай газар дээр нь танилцлаа.
Тус компани энэ онд “Чинза” сортын рапс тариалсан байна. Уг сортыг энэ жил 54 аж ахуйн нэгж, 17 мянган га талбайд тариалжээ. Ургац хураалтын ажил одоогоор эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 2100 тонн тосны ургамал хураан аваад байна.
Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр “Чинза” сорт нь га-гаас дунджаар 45 центнер хүртэл ургац авах боломжтой өндөр бүтээмжтэй сорт юм. Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалын нөхцөлд ч 25-35 центнер ургац хураах бүрэн боломжтой гэж үздэг байна. Түүнчлэн энэ сорт нь зөвхөн Монгол Улсад төдийгүй БНХАУ-ын хаврын рапсны хэрэгцээний 85 хувийг дангаар хангадаг үнэ цэнтэй сорт аж.
Манай орны тариаланчид нийтдээ 10 гаруй мянган тонн тосны ургамал хураан авах боломжтой байгаа нь хүнсний аюулгүй байдлыг хангах, тосны ургамлын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж буйг салбарын сайд онцлон тэмдэглэлээ. Ийнхүү газар тариалангийн бүс нутагт үр сортын шинэчлэл, өндөр ургацын боломж бүхий тосны ургамлын үйлдвэрлэлд анхаарч буй нь зөвхөн нэг компанийн төдийгүй Монголын хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн суурь болж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Цаг үе
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.10.06/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
|
2 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
|
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
УИХ-ын даргын 2025 оны 264 дүгээр захирамжаар байгуулагдсан |
Бичил санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
3 |
Хууль зүйн байнгын хороо |
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
15.00 |
334 тоот |
4 |
Төсвийн байнгын хороо |
“Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
16.00 |
“Үндсэн хууль” |
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 6-ны өдөр Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны аравдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд болон хойд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 8-10 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 6-8 хэм дулаан байна.
2025 оны аравдугаар сарын 07-ноос 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 9-нд Дархадын хотгороор бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм,өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
-
Цаг үе2021/01/07
Хүнсний дэлгүүрийг дээрэмдсэн хэргийг шуурхай илрүүлжээ
-
Шударга мэдээ2025/01/13
Япон Улсын Засгийн газраас “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд ...
-
Үзэл бодол2022/05/27
А.Намуун: Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ
-
Шударга мэдээ2023/12/20
Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх сургалтын төгсөгчид сертификатаа авлаа