Урлаг спорт
The Voice шоуны оролцогч Ж.Ариунжаргалын ШИНЭ ДУУ цацагдлаа
“The Voice of Mongolia 2018” шоуны шилдэг оролцогчдын нэг, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан эстрадын дуучдын “Белый месяц” уралдаанд гуравдугаар байрт шалгарсан нь саяхан.
Ж.Ариунжаргалын хувьд СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн бөгөөд “Voice of Mongolia” шоунд дуучин Д.Болдын багт багтаж, шилдэг дөрвөн оролцогчийн нэг болж байсан юм.
Тэрбээр B Production presents. 440Hz Records-д саяхан шинэ дуугаа бичүүлсэн бөгөөд YOUTUBE сувгаар өчигдөр /2019.11.04/ цацагдаж, өдгөө 20 мянга гаруй хандалт аваад байна.
Урлаг спорт
Б.Баярцэцэгийн амьд тоглолт гуравдугаар сарын 7,8-ны өдрүүдэд АСА аренад болно
Урлаг спорт
Дуучин Б.Баярцэцэгийн хит дуунуудаас бүрдсэн амьд хөгжмийн тоглолтын тов гарлаа
Дуучин Б.Баярцэцэг өөрийн хит дуунууд болон шинээр туурвисан уран бүтээлүүдээ амьд хөгжимтэйгөөр зөвхөн Танд зориулна. Нэгэн гайхамшигтай үдшийг Танд бэлэглэхээр TJ international продюсер центр, D Light, Shoppy хамтран ажиллаж байна. Эрхэмсэг бүсгүй Та гэр бүлийн хамт энэ гайхалтай тоглолтод заавал морилоорой.
Урлаг спорт
Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо
Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 104, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөв. Швейцарь системээр найман өрөг тоглосон тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Нийслэлийн Хан-Уул дүүргээс шалгаран оролцсон, Завхан аймгийн уугуул С.Сод-Эрдэнэ 7.0 оноогоор тэргүүлж алтан медаль, Монголын хуульчдын холбооны шатарчин Д.Ганхөлөг мөн 7.0 оноогоор удаалж мөнгөн медаль, Нийслэлийн Баянзүрх дүүргээс шалгаран оролцсон Т.Эрдэнэчулуун 6.5 оноогоор гутгаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн уугуул, Нийслэлийн шатрын холбооны шатарчин И.Нангилмаа 6.5 оноогоор тэргүүлж алтан медаль, Завхан аймгийн шатарчин Э.Тунгалагсайхан, Баянхонгор аймгийн шатарчин Д.Азжаргал нар тус тус 6.0 оноогоор хоёр, гуравдугаар байрт орж мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналт 4-6 байрын шагналыг эрэгтэйчүүдээс Увс аймгийн шатарчин Ш.Мөнхбат, Дархан-уул аймгийн шатарчин Ц.Ням-Отгон, Дорноговь аймгийн шатарчин Г.Баттүвшин нар, эмэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн шатарчин З.Мөрөн, Монголын шатрын холбооны шатарчин Ц.Болортуяа, Өмнөговь аймгийн шатарчин Д.Отгонбаяр нар тус тус хүртэв.
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах тэмцээний ялагчид болон ахмад тамирчид, 1700 хүртэл болон 1700-аас дээш чансаатай тамирчдын шагналыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, О.Амгаланбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар нар гардуулав. Монголын шатрын холбооноос олгодог “Оюунлаг түшээ” шагналыг Үндсэн хууль тогтоогчдын холбооны ахмад шатарчин Д.Чилхаажав, Т.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, О.Амгаланбаатар нарт олголоо.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний эхний гурван байрт шалгарч, медаль хүртсэн тамирчид Монгол Улсын спортын дэд мастер цолны болзол хангаж буй бөгөөд ардчилсан Үндсэн хуулийн ойн өдөр үнэмлэх, тэмдгээ гардан авна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Үзэл бодол2023/05/12
Г.Занданшатар: Тооцоо судалгаа, үндэслэлтэй, ард иргэдийн саналд нийцсэн шийдвэр...
-
Улстөр нийгэм2023/10/09
Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Гэр бүлийн тухай хуультай холбоотой багц асуудлыг За...
-
Цаг үе2021/12/31
Жилд дунджаар сая гаруй эмэгтэй хөхөндөө силикон шахуулдаг
-
Улстөр нийгэм2020/11/12
Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, шийдвэрээ гаргалаа