Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Зарим албан тушаалтныг чөлөөлж, томилов

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 11-нд болж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах хүмүүсийг дор дурдсан албан тушаалаас чөлөөллөө.


Төрийн нарийн бичгийн дарга нар:

 
  • Ханджавын Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • Санжаадоржийн Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • Баяраагийн Бямбадагвыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • Чулуунцэцэгийн Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • Нансалын Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын,
  • Цэвэгмидийн Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.

Засгийн газрын агентлагийн дарга нар:

 
  • Лхамсүрэнгийн Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын,
  • Доржсүрэнгийн Жаргалсайханыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын,
  • Самданнямын Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын,
  • Болдбаатарын Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын,
  • Цэдэнбалын Батзулыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын,
  • Бямбасүрэнгийн Оюунсанааг Ойн газрын даргын,
  • Лхагвасүрэнгийн Дашдэмбэрэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын,
  • Ишравжаагийн Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын,
  • Ганзоригийн Батдоржийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын,
  • Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын,
  • Төмөр-Очирын Ням-Очирыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрын даргын,
  • Содномрэнцэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын,
  • Намчингийн Мөнхзулыг Соёл, урлагийн газрын даргын,
  • Лхамсүрэнгийн Баярмандалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын,
  • Ойдовын Чулууныг Үндэсний геологийн албаны даргын,
  • Дамдинжавын Батчулууныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын,
  • Даваахүүгийн Нарантуяаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.

Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Шарын Мягмарыг Усны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.


Томилгоо:

Мөн тус хуралдаанаар Пүрэвжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар,  Жаргалын Буянбатыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар  тус тус томилов. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ

Огноо:

,

“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.

Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.

Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.

Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.

Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.

Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.

Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.

Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:

  • БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
  • "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
  • Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
  • Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
  • Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
  • Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
  • Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе13 цаг 39 минут

Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ

Цаг үе13 цаг 45 минут

Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Цаг үе14 цаг 5 минут

Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Улстөр нийгэм14 цаг 10 минут

Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч орол...

Цаг үе14 цаг 14 минут

БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд

Улстөр нийгэм14 цаг 17 минут

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Цаг үе15 цаг 20 минут

Навахо эмэгтэйн алга болсон хэрэгт ял шийтгүүлсэн этгээд дахин барив...

Цаг үе2026/07/30

Стандартын бус дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж б...

Цаг үе2026/07/30

xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ

Цаг үе2026/07/30

Эцэг эхчүүд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй контентын сөрөг агуулгы...

Санал болгох