Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 29. Сумъяа гараг. Хонгорцог одтой, таван шар мэнгэтэй улаан бар өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Мод
Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Цаг үе
Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн засвар дууслаа
Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн 3 давхрын төрөх тасагт иж бүрэн засвар шинэчлэлтийн ажил хийлээ. Тус засвар, шинэчлэлтийн ажил нь нийт 1024.6 м.кв талбайг хамарч, хуучирсан болон эвдрэлд орсон хэсгүүдийг буулгаж, шал, ханa, таазыг шинэчилж, цонх, хаалгануудыг шинээр суурилууллаа.
НОНХС-ийн хөрөнгө оруулалтаар “Сэцфлорис” ХХК засварын ажлыг хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.




НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ
Цаг үе
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно
Уг хууль нь албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг оновчтой тодорхойлж, иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, татварын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулахад чиглэжээ. Тухайлбал, 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал иргэн бүрийн сарын 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 50 хувиар хөнгөлж, түүнээс дээш хэсэгт 20 хувиар хөнгөлж, буцаан олгох зохицуулалтыг тусгаж, 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, 500,000-1,000,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн уг албан татварыг 50 хувиар хөнгөлж, 1,000,001 төгрөгөөс дээш хэсэгт 20 хувиар хөнгөлж, буцаан олгох зохицуулалтыг тусгасан байна.
Ингэснээр иргэний бодит орлого нэмэгдэж, татварын тэгш бус байдал буурахаас гадна иргэний өрхийн хэрэглээндээ төлдөг татварын ачаалал буурч, татварын хамрагдалт нэмэгдэх ач холбогдолтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Цаг үе
Талуудын 17 дугаар бага хурлын хөх бүс дэх түр байгууламжийг барих гүйцэтгэгчээр GL Events компани шалгарлаа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор цөлжилт, газрын доройтлын асуудлыг хэлэлцэх тус хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох юм.

Уг хурлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын эзэмшил газарт зохион байгуулах бөгөөд түр байгууламжийг барих болон зочлох үйлчилгээний чиглэлээрх зарим ажлыг нийслэлээс хариуцан зохион байгуулж буй. Энэ хүрээнд уг хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих олон улсын сонгон шалгаруулалт зарласан. Ийнхүү ерөнхий гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй GL Events компани шалгарлаа. Тус компани нь 2011-2024 онуудад нийт 11 COP арга хэмжээнд үндсэн болон туслах гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай юм. Тодруулбал, тус байгууллага нь Рио-3 конвенц буюу UNCCD, UNFCCC, UNCBD конвенцуудын хурлуудын түр байгууламжийг НҮБ-ын стандарт шаардлагын дагуу барьж байсан. Мөн 2024 онд Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотод болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 бага хурлын /COP16/ түр байгууламжийг барих ажлыг хийж гүйцэтгэж байжээ.

Олон улсын сонгон шалгаруулалтын талаар КОП 17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын Захирал бөгөөд Хэлэлцээ хийх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Баттулга “Уг хурлыг хөх болон ногоон бүс гэсэн хоёр хэсэгт хуваан зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд хөх бүс дэх түр барилга байгууламжийг барьж байгуулах гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг гурван үе шаттай зохион байгуулж, шийдвэрийг гаргалаа” гэв.




НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Цаг үе2022/01/28
Энэ 7 хоногт шинжилгээ авч байгаа цэгүүд
-
Цаг үе2021/02/08
“Увертюра” хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын 5 настай бяцхан хүүд амьд...
-
Улстөр нийгэм2025/01/30
Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно...
-
Цаг үе2025/05/02
“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
