Цаг үе
Төрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийжээ
Системийн нөлөө бүхий банкуудаа манлайлан өнгөрсөн жил ХК-н хэлбэрт шилжиж байсан Төрийн банк дөрөвдүгээр сарын 29-нд буюу өнгөрсөн бямба гаригт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа Корпорэйт зочид буудлын “Эвент холл” танхимд зохион байгууллаа.
Ээлжит хурлаар Төрийн банкны 2022 оны үйл ажиллагааны болон Санхүүгийн тайлан, Ногдол ашиг хуваарилсан, Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаарх танилцуулгатай танилцсан байна. Мөн тус хурлаар үндсэн таван асуудал болох Төрийн банкны 2022 оны Үйл ажиллагааны болон Санхүүгийн тайланд ТУЗ-өөс гаргасан дүгнэлт, Төрийн банк ХК-н хувьцааг үе шаттай нэмж гаргах, Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах, Хувьцаа эзэмшигчдийн хурлын журам, ТУЗ-ийн ажиллах журмыг баталсан байна.
Төрийн банк нь 2022 онд 97.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2023 оны I улирлын байдлаар 24.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа юм.
Монгол орон даяар 500 орчим салбар 4000 гаруй ажилтан 2.3 сая харицагчтай Төрийн банк нь 2022 оны өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр хувьцаагаа олон нийтэд танилцуулан анхны арилжаагаа “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-аар дамжуулан олон нийтэд санал болгон анхдагч зах зээлийн захиалгыг 304.6 хувийн биелэлттэй давуулан биелүүлж Хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байсан билээ.
Цаг үе
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цаг үе
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын тохижилтын ажил 2024 оны зургаадугаар сард эхэлсэн. Нийт 1.4 км урт түшиц ханын ажил бүрэн дууссан. Түшиц ханын дотуур хийх чулуун бэхэлгээний ажил дуусах шатандаа байна. Голын урсгал доор урсгал тохируулгын ажил хийж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Тохижилтын ажил үргэлжилж байна. Голын эрэг дагуу ногоон байгууламжийн үрслэгээний хөрсийг тавьж байна. Шөнөдөө нэмэх хэмд хүрсний дараа олон наст ургамлын үрийг суулгана. Голын хоёр талын явган замын ажил хийгдэж байна. Газар шорооны ажил 90 хувьтай байна” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ голын тохижилтын ажлыг Сөүл хотын төвөөр урсдаг голын тохижилтын ажилтай харьцуулан ярьдаг. Тус голыг сэргээхдээ Хан мөрнөөс ус татан голын урсцыг байнгын тогтмол урсацтай болгосон. Ингэснээр голын түвшин өөрчлөгдөж үерийн эрсдэл үүсдэггүй. Харин Сэлбэ голын тухайд өөрийн гэсэн онцлогтой юм” гэв.

Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

