Шударга мэдээ
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд зудтай бүс нутагт ажиллана

Улс орон даяар цас, зудын байдалтай байгаа энэ үед “Малчдад тусалъя” аяны хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг орон нутгийг зорилоо.
Тэд малчид, малын эмч нарт зудын эрсдэлийг хүндрэл багатай даван туулахад шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, инновацын бүтээгдэхүүний тусламж хүргэх юм.
Орон нутагт ажиллах эрдэмтэн, судлаачдын багт Эмгэг судлалын лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнгөн-Очир, Бодис солилцоо биохимийн лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Будрагчаа, Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн Эрдэм шинжилгээний ажилтан Л.Цогтбаатар, жолооч Б.Отгонбаяр нар нэгдэж төвийн бүсийн аймгуудад ажиллах юм.
Шуурхай зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаанд оролцож байгаа багийн гишүүдэд болон инновацын бүтээгдэхүүнээр тусламж үзүүлэхээр нэгдсэн доктор Т.Энх-Оюун, Ц.Бямбажав, М.Золзаяа, С.Лхагвацэрэн нарт талархал илэрхийлье гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Шударга мэдээ
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ
Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.
2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна.
Шударга мэдээ
Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

-
Улстөр нийгэм2025/04/07
Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна
-
Улстөр нийгэм2021/03/03
5000 орчим тонн тусламжийн тэжээл хүргэгдээд байна
-
Улстөр нийгэм2020/10/05
У.Хүрэлсүх: Монгол хүүхэд эх орныхоо хаана сурч байгаагаас үл хамааран ижил түвш...
-
Цаг үе2019/10/24
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь