Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Эрдэнэс Тавантолгой” ХК баяжуулсан нүүрсний тээвэрлэлтээ эхлүүллээ

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүний тээвэр өнөөдөр эхэллээ.
 
Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар борлуулсан.
 
Баяжуулсан бүтээгдэхүүний тээвэрлэлтийг өнөөдөр эхлүүллээ.
 
Нүүрс баяжуулах үйлдвэр жилд 10.0 сая тонн нүүрс хүлээн авч баяжуулах хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ

Огноо:

,

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Амины орон сууцны мэдээллийн төвийг нээхээр бэлтгэж байна. 

Тус төв нь гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шаардлагад нийцсэн, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулсан, дэвшилтэт технологи бүхий нэг айлын орон сууцны зураг төсөл, материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, үйлдвэрлэл, барилга угсралттай холбоотой цогц мэдээллийг нэг цонхны үйлчилгээгээр авах болон иргэд өөрсдөө хямд үнээр амины орон сууц барих, ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, эдгээр цогц мэдээлэл, үйлчилгээг иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлах зорилготой юм. 

Амины орон сууцны мэдээллийн төвийн нээлт 2024 оны 12-р сарын 18-нд "Еco build megastrore"-ийн 3 давхарт болно гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монголбанк: Бодлогын хүүг 10 хувьд хэвээр үлдээлээ

Огноо:

,

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 11 хувь болон 16 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ.

Жилийн инфляц 2024 оны 10 дугаар сард 7.0 хувьтай байсан бол 11 дүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж өслөө. Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн өсөлттэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ 10 дугаар сард жилийн инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол 11 дүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна. Цахилгааны үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр өссөн нь сүүлийн саруудад инфляц нэмэгдэхэд нөлөөлж байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ өссөнийг дагасан дам нөлөө болон төсөв тэлж, эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэхээр байна. Эдгээрийн нөлөөгөөр ирэх оны эхний хагаст инфляц эрчимжиж, түүнээс хойш эргэн саарч эхлэх хүлээлттэй байна.

Эдийн засгийн өсөлт 2024 оны эхний гурван улирлын байдлаар 5.0 хувьтай гарлаа. Өсөлт удаашрахад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсны зэрэгцээ барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл буурсан нь гол нөлөө үзүүлэв. Үүнтэй уялдан энэ оны өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бага зэрэг бууруулсан бол, ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл өсөх, энэ оны зудын нөлөө буурах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт эрчимжихээр байна.

Хөгжингүй орнуудын мөнгөний бодлого энэ онд зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байна. Энэ нь цаашдын глобал өсөлтөд эергээр нөлөөлөх боловч, геополитикийн нөхцөл байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

Инфляц 2026 оны эхнээс зорилтот интервалын орчимд тогтворжихоор байна. Иймд зээл, санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор бодлогын хүүг 10 нэгж хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлж, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Эдгээр багц шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ гэв.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Автомашин хийгээр цэнэглэдэг станцуудын зөрчлийг арилгуулж байна

Огноо:

,

Суурьшлын бүсэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор автомашин хийгээр цэнэглэх станцын байршил, үйл ажиллагаа, савны ашиглалт, аюулгүй ажиллагаанд нийслэлийн Хяналт шалгалтын газраас шалгалт хийн, зөрчлийг арилгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр Чингилтэй дүүргийн 7 дугаар хороо, Телевизийн хуучин эцэст байрлах “Дашваанжил” ХХК-ийн автомашин хийгээр цэнэглэх станцад гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийлээ. 

Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтcийн дарга Б.Найрамдал “Нийслэлийн хэмжээнд 57 байршилд автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс шингэрүүлсэн шатдаг хий хадгалах саваа ил байрлуулдаг 33 байршил бий. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд тухайн савыг газар доор далд байрлуулж, техникийн аюулгүй байдлыг бүрдүүлэх мэдэгдэх хуудсыг өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар таван байршилд зөрчлийг арилгуулсан бөгөөд цаашид уг ажил үргэлжилнэ” гэв. 

Ташрамд, өнөөдөр мөрдөж байгаа хий хангамжийн барилгын норм дүрмийн дагуу хот сууринд 20 метр хүртэлх газарт ил сав байрлуулахыг зөвшөөрсөн байдаг. Тиймээс НХШГ-ын зүгээс энэ норм, дүрэмд өөрчлөлт оруулах саналыг холбогдох газруудад хүргүүлсэн байна. Тодруулбал, суурьшлын бүсэд ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, олон нийтийн барилга байгууламж, орон сууцны хорооллын дэргэд шингэрүүлсэн шатдаг хий хадгалах ил савтай үйл ажиллагаа явуулж байгаа станцуудын савыг далд болгох саналыг оруулсан аж. Энэ санал батлагдсанаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа 33 хийгээр цэнэглэх станцын савны байршлыг өөрчилж, техникийн аюулгүй байдал сайжрахаас гадна иргэд амар тайван байх боломж бүрдэнэ. Аж ахуйн нэгжүүдийн хувьд иргэдийн болон техникийн аюулгүй байдлыг хангах үүднээс норм дүрэмд өөрчлөлт орсон тохиолдолд зайлшгүй мөрдөх үүрэгтэй болох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох