Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонтой уулзав

Огноо:

,

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой уулзав.

Уулзалтын эхэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, ноён Элчин сайдыг хүсэлтийг нь хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Хууль зүй, шүүхийн хороотой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа танилцуулав. Урт хугацаандаа, үр дүнтэй хэрэгжүүлэх энэ хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд Элчин сайдын хувиар дэмжлэг үзүүлэхийг хүссэн.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс нь соёл, уламжлал, үнэт зүйлс болон тогтолцооны хувьд адил төстэйг тэрбээр тэмдэглэв. Хоёр орны суурь нөхцөл төстэй, үүн дээр Бүгд Найрамдах Солонгос Улсын ардчилсан тогтолцоогоо бэхжүүлсэн арвин туршлагатай учраас Монгол Улсад суралцах зүйл их бий гээд “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, бизнесийн орчныг өнөөдрийн түвшинд хүргэсэн танай туршлагыг бид судалж, нэвтрүүлэх чиглэлээр хоёр орны парламентын Байнгын хороодын түвшинд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улс шүүхийн хараат бус байдлаа өнөөгийн түвшинд бэхжүүлсэн арга, туршлагаас суралцаж, нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Ноён Чой Жин Вон хүлээн авч уулзаж буйд нь Хууль зүйн байнгын хорооны даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх саналыг холбогдох түвшинд уламжлан, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Талууд хоёр улсын харилцаа, түүний дотор хууль тогтоох байгууллагууд, Байнгын хороодын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ

Огноо:

,

“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.

Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.

Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.

Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.

Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.

Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.

Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.

Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:

  • БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
  • "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
  • Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
  • Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
  • Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
  • Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
  • Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе59 минутын өмнө

Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ

Цаг үе1 цаг 5 минут

Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Цаг үе1 цаг 25 минут

Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Улстөр нийгэм1 цаг 30 минут

Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч орол...

Цаг үе1 цаг 34 минут

БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд

Улстөр нийгэм1 цаг 37 минут

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Цаг үе2 цаг 40 минут

Навахо эмэгтэйн алга болсон хэрэгт ял шийтгүүлсэн этгээд дахин барив...

Цаг үе2026/07/30

Стандартын бус дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж б...

Цаг үе2026/07/30

xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ

Цаг үе2026/07/30

Эцэг эхчүүд хүүхэд, өсвөр үеийнхэнд хүрч буй контентын сөрөг агуулгы...

Санал болгох