Цаг үе
Хот руу орж, гарч байгаа хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэлжүүлж, хянаж байна
Шинэ төрлийн халдварт өвчний тархалт дэлхий нийтэд буурахгүй байгаатай холбогдуулан улс орон, хот бүр тус өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хариуцлагажуулах чиглэлээр захирамжуудыг гаргасан. Захирамжийн дагуу Нийслэл рүү орж, гарах урсгалыг хянах, эрсдэлтэй нөхцөл байдлыг тогтоохын тулд 8 шалган нэвтрүүлэх товчоодод камерийн хяналт автомат системийг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатаас тодруулга авлаа. Тэрбээр хэлэхдээ “Шинэ халдварт өвчний эрсдэл өндөр байгаа энэ цаг үед Улаанбаатар хотруу орж гарч байгаа иргэдийн урсгалыг хяналтандаа байлгах зайлшгүй шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн хэмжээнд 8 орц гарцыг иж бүрэн камерын хяналтанд оруулах ажил хийгдэж байна. Эхний цэгүүдийг бүрэн камержуулж хотруу орж гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэж эхэлж байна. Ингэснээр зорчигчдын хөдөлгөөн идэвхиждэг цаг үед эрсдэлтэй нөхцөл байдлыг түргэн шуурхай илрүүлэх, хяналтаа алдах, эрсдэл өндөр байдаг тул автомат буюу хүнээс хамааралгүйгээр бүртгэлжүүлж урсгалаа хянах нь бүх талын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна” гэлээ.
Цаг үе
АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ
АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.
Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.
Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цаг үе
Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Сэлбэ голын тохижилтын ажил 2024 оны зургаадугаар сард эхэлсэн. Нийт 1.4 км урт түшиц ханын ажил бүрэн дууссан. Түшиц ханын дотуур хийх чулуун бэхэлгээний ажил дуусах шатандаа байна. Голын урсгал доор урсгал тохируулгын ажил хийж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Тохижилтын ажил үргэлжилж байна. Голын эрэг дагуу ногоон байгууламжийн үрслэгээний хөрсийг тавьж байна. Шөнөдөө нэмэх хэмд хүрсний дараа олон наст ургамлын үрийг суулгана. Голын хоёр талын явган замын ажил хийгдэж байна. Газар шорооны ажил 90 хувьтай байна” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ голын тохижилтын ажлыг Сөүл хотын төвөөр урсдаг голын тохижилтын ажилтай харьцуулан ярьдаг. Тус голыг сэргээхдээ Хан мөрнөөс ус татан голын урсцыг байнгын тогтмол урсацтай болгосон. Ингэснээр голын түвшин өөрчлөгдөж үерийн эрсдэл үүсдэггүй. Харин Сэлбэ голын тухайд өөрийн гэсэн онцлогтой юм” гэв.

Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

-
Цаг үе2025/02/27
Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулиас улаанбурханы сэжигтэй тохиолдол илэрчээ
-
Цаг үе2022/06/17
Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-наас эхэлнэ
-
Шударга мэдээ2025/03/17
Нийтийн тээврийн зарим чиглэлд зогсоол нэмлээ
-
Улстөр нийгэм2022/09/13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв
