Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Мэдээлэх үүрэгтэй этгээдийн анхааралд

Огноо:

,

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь харилцагч, эцсийн өмчлөгчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээ мэдээлэх, гүйлгээ, харилцагчийн талаарх баримт материалыг хадгалахаас гадна НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон эрх бүхий байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг арга хэмжээний тогтоол гаргаж, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотой баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг гаргадаг. Энэхүү зөвлөлөөс үүсэж буй аюул занал, эрсдэлийг бууруулах зорилгоор хориг арга хэмжээг тогтмол шинэчилж, улс орнуудыг жагсаалтад багтсан этгээдтэй аливаа харилцаа үүсгэхгүй байх тухай анхааруулдаг.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 61 дугаар зүйлд заасны дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан жагсаалт, дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, аливаа бүлэг, нэгдэлд үйлчилгээ үзүүлэхийг хориглодог.  Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар “23.6.Хүн, хуулийн этгээд аливаа үйлчилгээ үзүүлэхдээ хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн шууд болон шууд бус өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг даруй царцааж тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдээлнэ” гэсэн зохицуулалттай бөгөөд Засгийн газрын 2019 оны 464 тогтоолоор баталсан “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авах үйл ажиллагааны журам”-д “6.1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь дараах шаардлагыг мөрдөнө: ... 6.1.1. жагсаалтад орсон, хасагдсан хүн, хуулийн этгээд болон зогсоосон хөрөнгийг чөлөөлөх мэдээлэлтэй өөрийн харилцагчдын мэдээллийг тулгаж шалгасны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх” гэж заасан.

Мэдээлэх үүрэгтэй этгээд Та бүхэн хориг арга хэмжээний жагсаалттай тулгаж шалгасны үндсэн дээр харилцагчид үйлчилгээ үзүүлэх, харилцагчийн нэр хориг арга хэмжээний жагсаалттай таарсан тохиолдолд хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн шууд болон шууд бус өмчлөлд байгаа хөрөнгө, ашиг орлогын хөдөлгөөнийг тухайн этгээдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр нэн даруй зогсоож, тагнуулын байгууллага болон санхүүгийн мэдээллийн албанд даруй мэдэгдэж байхыг анхааруулъя.

Ингэснээр, мэдээлэх үүрэгтэй этгээд ба өөрийн үйл ажиллагаанд үй олноор хөнөөх, терроризмтой тэмцэхтэй холбоотой аливаа эрсдэлийг хязгаарлах, хориг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой юм.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.10-т зааснаар хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг даруй царцаагаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол царцаагаагүй хөрөнгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээдийн өмчлөл, эсхүл хяналтад байгаа хөрөнгийг тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлагыг тус тус авч хэрэгжүүлдэг.

Иймд мэдээлэх үүрэгтэй этгээд нь НҮБ болон бусад эрх бүхий байгууллагын хориг арга хэмжээний жагсаалтын өөрчлөлт, шинэчлэлтэй тухай бүр танилцаж, харилцагчийг таньж мэдэх болон гүйлгээний хяналтын үйл ажиллагаандаа эдгээр жагсаалтыг ашиглан, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн холбогдогч, хохирогч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллана уу.

Холбогдох мэдээллийг дараах эх сурвалжуудаас авах боломжтой болно. Үүнд:

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 29,444 хэрэгт хяналт тавьжээ

Огноо:

,

Прокурорын байгууллага 2026 оны долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.

Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 853 гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 676 хэрэг шинээр нээсэн байна. Мөн 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, өмчлөх эрхийн эсрэг 14 хэрэг байна. Мөн авлигын эсрэг, хүний амьд явах эрхийн эсрэг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, хүүхдийн эсрэг болон эдийн засгийн эсрэг тус бүр нэг хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс дурдвал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, заал болон зогсоолын төлбөртэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгосон, мөн сургуульд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Түүнчлэн бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэгчид мөнгө шилжүүлсэн гэх хахууль өгөх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.

Бусад хэргүүдээс дурдвал, Дорноговь аймагт үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний эд зүйл хулгайлсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой, хууль бусаар эм худалдах, хүн худалдаалах болон хүүхдийн эсрэг гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, холбогдох шүүхүүдэд шилжүүлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд

Огноо:

,

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:
• Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
• Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
• Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
• Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
• Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
• Нийтийн тээврийн
• Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
• Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
• Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох