Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын “Асуудал-шийдэл” аян хэрэгжиж байна

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын “Асуудал-шийдэл” аян хэрэгжиж байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/203 тоот тушаал, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2025 оны А/749 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хүүхдийн эрхийг хангаж, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг чанартай үр дүнтэй хүргэх, кейс шийдвэрлэлтийг эрчимжүүлэх зорилгоор “Асуудал-шийдэл” аяныг 2026 оны нэгдүгээр сарын 06-ны өдрөөс  гуравдугаар сарын 02-ны өдрийн хугацаанд дүүргийн 43 хорооны хамтарсан баг, холбогдох хэлтэс албадууд зохион байгуулан ажиллана.

Тус аяны хүрээнд 2026 оны нэгдүгээр сарын 15-ны байдлаар

  • 2024–2025 оны хугацаанд 0–18 насны хүүхэд үрчилж авсан болон асран хамгаалагч тогтоосон дүүргийн Засаг даргын захирамжтай айл өрх-146,
  • Архины хамааралтай өрх-10
  •  108, 102-ны давтан дуудлагатай айл өрх-26,
  • Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэний тэтгэмжид хамрагдсан айл өрхүүдийн хүүхдийн амьдрах орчин, асаргаа, хамгаалалт, нөхцөл байдалтай айл өрх-10
  • Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний тэтгэмжид хмрагдсан айл өрх-13
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа айл өрх-16
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх дэмжлэг, тусламжид хамрагдаж байгаа айл өрх-22
  • Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан айл өрхүүдийн хүүхдийн амьдрах орчин, асаргаа, хамгаалалт, нөхцөл байдалтай айл өрх-4
  • Тэжээгч нь нас барсаны тэтгэмжид хамрагдсан айл өрхүүдийн хүүхдийн амьдрах орчин, асаргаа, хамгаалалт, нөхцөл байдалтай айл өрх-40
  • Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсан тэтгэмжид хамрагдсан айл өрх-3
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжид хамрагдсан айл өрх-6

Дүүргийн хэмжээнд 296 айл өрхөөр орж нөхцөл байдлыг тодруулан ажилласан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг энэ сарын 24-ний 23:00 цаг хүртэл хаана

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барьж байна. 

Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цагаас хаасан.

Тус замыг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл хязгаарлана. Тухайн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.



ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна.

2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар  хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +10...+12 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +9...+11 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +7...+9 градус хүйтэн байна. 


2026 оны дөрөвдүгээр сарын 21-нээс
2026 оны дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 21-нд Халх голын хөндийгөөр, 23-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 24-нд Монгол-Алтай, Увс нуурын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр хур тунадас орно. Салхи 21, 23-нд тал, хээрийн нутгаар, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11  хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе19 цаг 46 минут

Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг энэ сарын 24-...

Улстөр нийгэм19 цаг 48 минут

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Цаг үе19 цаг 51 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Цаг үе19 цаг 55 минут

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна

Цаг үе20 цаг 4 минут

Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ

Шударга мэдээ20 цаг 7 минут

2025 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 58.1 сая толгой мал тооло...

Цаг үе20 цаг 10 минут

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байг...

Цаг үе20 цаг 12 минут

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе20 цаг 15 минут

Борцгор хотон нь Монгол оронд “Устаж байгаа” ангилалд орсон нэн ...

Улстөр нийгэм2026/04/17

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Санал болгох