Цаг үе
"Чингис хаан" ОУНБ руу явдаг Х:20 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
“Чингис хаан” олон улсын нисэх буудал /ОУНБ/ руу олон улсын стандарт хангасан нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байгаа.
Үйлчилж буй чиглэл:
Х:19 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ)
Х:20 (5 шар-Чингис хаан ОУНБ)
ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ)
"Чингис хаан" ОУНБ руу үйлчлэх нийтийн тээврийн цагийн хуваарь, үнийн мэдээлэлтэй танилцана уу.
Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, Чингис хаан ОУНБ чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино.
"Чингис хаан" ОУНБ-д ирэх:
07:25, 08:00, 09:00, 09:30, 10:30, 11:25, 12:00, 13:00, 13:30, 14:30, 15:25, 16:00, 17:00, 17:30 18:30, 19:25, 20:00, 21:00, 21:30, 22:30,
Сүхбаатарын талбайд ирэх:
05:35, 09:35, 10:10, 11:10, 11:40, 12:40, 13:35, 14:10, 15:10, 15:40, 16:40, 17:35, 18:10, 19:10, 19:40, 20:40, 21:35, 22:10, 23:10, 23:40, 00:40
"Чингис хаан" ОУНБ -аас явах:
04:05, 08:05, 08:40, 09:40, 10:10, 11:10, 12:05, 12:40 13:40, 14:10, 15:10, 16:05, 16:40, 17:40, 18:10, 19:10, 20:05, 20:40, 21:40 22:10, 23:10
Сүхбаатарын талбайгаас явах:
05:55, 06:30, 07:30, 08:00, 09:00, 09:55, 10:30, 11:30, 12:00, 13:00, 13:55, 14:30, 15:30, 16:00, 17:00, 17:55, 18:30, 19:30, 20:00, 21:00
Х: 20 5 шар-Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар-Чингис хаан ОУНБ чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино.
5 шар буудлаас явах:
05:50, 08:50, 11:50, 14:50, 17:50, 20:50,
"Чингис хаан" ОУНБ-д ирэх:
06:50, 09:50, 12:50, 15:50, 18:50, 21:50.
5 шар буудалд ирэх:
08:30, 11:30, 14:30, 17:30, 20:30, 23:30.
"Чингис хаан" ОУНБ-аас явах:
07:30, 10:30, 13:30, 16:30, 19:30, 22:30.
ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино.
Сүхбаатарын талбайгаас хөдлөх цаг: 23:05, 02:05,
Чингис хаан ОУНБ-д ирэх цаг: 00:10, 03:10,
Чингис хаан ОУНБ-аас хөдлөх цаг: 00:50,
Сүхбаатарын талбайд ирэх цаг: 01:55,
Иргэн та бүх төрлийн картаар төлбөрөө төлж зорчих боломжтойгоос гадна UBCARD аппликейшнаас дээрх чиглэлээр үйлчлүүлэх автобусны суудлаа гурван хоногийн өмнөөс урьдчилан захиалах боломжтой гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Цаг үе
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Цаг үе
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.


Цаг үе
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.
Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.


-
Цаг үе2024/07/24
Их, дээд сургуульд элсэх босго оноог үе шаттай нэмэгдүүлэхийг үүрэг болгов
-
Цаг үе2021/03/12
Халдвар тархах эрсдэл бүхий хороодыг танилцуулж байна
-
Цаг үе2021/03/10
Коронавирусний халдвар илрэх өндөр магадлалтай хороод
-
Улстөр нийгэм2021/06/08
Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх 7.2 км дугуйн зам долдугаар сард ашигла...
