Шударга мэдээ
Ноён уулын улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос 2019 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийн талаар болон Төв, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Ноён уулын улсын тусгай хамгаалалтын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлт болон Төв, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Ноён уулын улсын тусгай хамгаалалтыг өргөжүүлэх асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас удаа дараа нийтийн сонсгол, хэлэлцүүлэг хийх хүсэлт, өргөдөл ирүүлсэн. Гэвч нийтийн сонсгол зохион байгуулахад Байнгын хороогоор хэлэлцүүлэх зэргээр холбогдох хуулийн зохицуулалттай байдгийг тодотгов. Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаа хэдий ч Байнгын хорооны зүгээс иргэд, төрийн бус байгууллагуудынхаа хүсэлтийг хүндэтгэн хэлэлцүүлэг хийхээр болсныг онцолсон.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг холбогдох байгууллагуудын албан тушаалтан, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан “Гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглах тухай хуулийн биелэлт, түүний хэрэгжилт, Ноён уулын улсын тусгай хамгаалалтай газар”-ын талаар мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээлэлдээ, Гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий хилийн заагийг Засгийн газрын 2011 оны 174 дүгээр, 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон. Гол мөрний урсац бүрдэх эхээс Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан гол мөрний усны бүтцийн 70 гаруй хувь нь бүрэлдэн бий болдог. Эндээс 18 аймгийн 109 талбай, 6950 цэгт газар зүйн солбилцолд талбай тус бүрийн хилийг 6958 газарт тогтоосон. Мөн усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийг 21 аймгийн 314 сумын нутагт судалгаа хийж 89 мянга гаруй км кв талбайг хамгаалалтад авч, усны мэдээллийн санд оруулсан. Усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд тогтоож 3335 талбайн 2,8 сая газар зүйн цэгийн солбилцлыг тогтоосон.

Үргэлжлүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хангай “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийн талаар” мэдээлэл хийсэн.
Уг хууль нь 2009 онд батлагдсан бөгөөд уг хуулийн үйлчлэлд 656 ашиглалтын тусгай зөвшөөрөл байдгаас 530 нь ердийн буюу ашигт малтмал, 126 нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хамрагдсан байна. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын зүгээс нийт 9 тогтоол гаргасан бөгөөд эдгээр нь урт нэртэй хуулийн хил заагийг өөрчилсөн тогтоол юм. Хуулийн үйлчлэлд хамрагдсан 530 тусгай зөвшөөрлөөс Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор давхцалгүй болсон 165, цуцлагдсан 83, Засгийн газрын тогтоолоор бүрэн чөлөөлөгдсөн 56, стратегийн ордын 16, Усан сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай эсэхийг хасуулах шаардлагатай 33, энгийн хамгаалалттай бүсэд олборлолт явуулсан эсэх дүгнэлт гаргах 29, Ойн тухай хуулиар зохицуулагдах 39, цуцлагдах шаардлагатай 51, таван талт гэрээ байгуулах боломжтой 58 тусгай зөвшөөрөл байна.
Олборлолт явуулсан нь нотлогдохгүй байгаа 21, Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол гарснаас хойш олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа хэсэгт өөрчлөлт оруулж тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тус бүр зургаан зөвшөөрөл байгаа аж. Үүнийг ажлын хэсэг газар дээр нь үзэж, танилцах шаардлагатай байна гэж Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн дарга Д.Хангай илтгэлдээ дурдсан.
Мөн тэрбээр, Ойн тухай хуулиар зохицуулагдах 39 тусгай зөвшөөрөл байгаа. Ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ойн тухай хуулийн 8.6, 29 дүгээр зүйл, 30.2, 42.1.5-д заасныг хэрэгжүүлэхийг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан. Гэхдээ энэ хууль батлагдахаас өмнө олгосон бол гэдгийг онцолж өгсөн. Үүнд 34 ашиглалтын тусгай зөвшөөрөл хамрагдаж байна. Одоогийн байдлаар тус яамны сайдын 2016 оны 03 сарын 04-ний А/67, 2016 оны 04 сарын 05-ны А/96 тоот тушаалуудаар ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай 12 ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гэж байлаа.

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Н.Батболд “Ноён уулын Хүннүгийн дурсгалын археологийн судалгаа” илтгэлдээ энэ хэсгийн газар нутгийг тусгай хамгаалалтны бүсийг тогтоосон ч орчны бүсийг тогтоож чадаагүй гэдгийг онцлоод, хил залгаа байгаа тусгай зөвшөөрөлтэй компаниудын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж байлаа. Мөн Ноён уулын булш, бунхныг ухах асуудал ихээр гарч байгаа бөгөөд салбарын зүгээс энэ хэсэгт хамгаалалтын захиргаа байгуулахаас гадна аялал жуулчлалтай холбоотойгоор судалгааны төв, жижиг музей байгуулах сонирхолтой байгаагаа дурдсан.
“Онги голынхон хөдөлгөөн” Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхбаяр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт-шийдэл”, “Их цааз Их эргэлт” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан “Монгол Улс дэлхийн цэвэр усны нөөцийг бүрдүүлэхэд онцгой газар болохын хувьд төрийн бус байгууллага, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэлт тавьсан.
Хэлэлцүүлэг илтгэлтэй холбогдсон асуулт, хариултаар үргэлжилж, оролцогчид санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглах тухай хуулийг батлуулахад эхнээс нь хамтарч ажилласан хүмүүс энд цугласныг тодотгохын зэрэгцээ уг хууль батлагдсаны дараа 2010, 2011 онд усны тооллогоор гол горхи сэргэсэн үзүүлэлттэй байсныг дурдав. Гэвч 2012 оны парламент уг хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан төдийгүй, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхдээ бүх шатандаа дургүйд хүчгүй гэдэг байдлаар хандаж ирснийг онцолж байлаа.
Мөн Ерөнхийлөгийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хэлсэн үгэндээ, Ноён уулаа аварч үлдэх хэд хэдэн шалтгааны нэг нь дэлхийн бүх улс гүрэнд түүхээ урагшлуулах том амбиц байдаг. Гэтэл эртний түүхтэй, төрт ёстой улсын нэг нь монголчууд байсны баталгааг Ноён уулын дурсгал харуулж байгааг онцлохын зэрэгцээ Ноён уулруугаа дайрч байгаа нь төргүй болсны батлагаа гэдгийг онцолж байв. Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид, төрийн бус байгууллагуудын төлөөллийнхөн Хүннүчүүдийн удмыг залгасан монголчуудын түүх, архелогийн үнэт олдвортой дурсгалт газраа бүхлээр нь, онгон дагшнаар нь авч үлдэхийн төлөө төрийн байгууллага бидэнтэй хамртан, хүч хавсран ажиллах шаардлагатай гэдгийг анхааруулахын зэрэгцээ Ноён уулын алтыг ухахгүйгээр монголчууд өлсөж үхэхгүй амьдсаар байх болно гэх байр суурийг илэрхийлсэн.
Хэлэлцүүлгийн төгсгөлд илтгэл болон хөндөгдсөн асуудал, оролцогчдын саналыг нэгтгэж, Байнгын хорооноос зөвлөмж гаргахаар тогтов.
Шударга мэдээ
Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Айчи-Нагоя-2026 Азийн XX наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Шударга мэдээ
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.
Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа.
150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа.



Шударга мэдээ
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Цаг үе2024/01/09
Нийтийн байрны орчин, нөхцөлд төлөвлөгөөт бус шалгалт хийхэд 8046 зөрчил илрэв
-
Шударга мэдээ2022/03/03
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ
-
Улстөр нийгэм2025/07/03
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
-
Урлаг спорт2021/07/30
Буянт-Ухаа нисэх буудалд "Buyant-Ukhaa Air Show-2021" арга хэмжээ болн...
