Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

⏱ 10:00-16:00 цагт: 16-р хороо 9-19, 27/Б, 74-р байрууд, Мөнхийн түншлэл трейд, Альфа моторс, Флора, Топфортресс, Монкаротаж, Адмон принт, Нахиа импекс, Хаш өндөр, Тавинжин ХХК-ууд, иргэн Амарбаясгалан, У.Мөнхжаргал, Н.Олег, Насан-Урт, С.Дэлгэрмаа, Булаг СӨХ, Улаанхуаран өргөө ОНӨААТҮГ, ОСТ-16, Хатантуул СӨХ болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱ 10:00-15:00 цагт: 15-р хороо Жаргалан хотхон,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

⏱ 10:00-15:00 цагт: 1-р хороо Дунд голын гудамж, Цагдаа-2 хотхон болон эдгээрийн ойр орчмоор.

ТӨВ АЙМАГ

⏱ 09:00-17:00 цагт: Баяндэлгэр сум

⏱ 09:30-17:00 цагт: Лүн сум Авдар-Орд, Мөнх их мандал ХХК, БОАЖЯ-ны Ногоон Хэрэм 1, 2 төсөл, Тэс петролиум ШТС, иргэн Сэр-Од, Баттогтох /ногооны талбай/, Батсүх /үнээний ферм/ болон эдгээрийн ойр орчмоор.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Олон улсын эрдэмтэн, судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гарц шийдлийг хэлэлцэж байна

Огноо:

,

Олон улсын “Yersinia” симпозиум 15 дахь удаагийн хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж байна. Хурлыг нээж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эксаланте нар үг хэллээ.

Хоёр өдөр чуулах энэхүү хурлаар 11 улс орны эрдэм шинжилгээ, судалгааны 25 бүтээлийг хэлэлцэх юм.

Хурлын зорилго Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахлын эсрэг авч хэрэгжүүлэх жишиг туршлага, шинэ санаа солилцох, хамтын ажиллагаа эхлүүлэх, үр дүнтэй гарц шийдлүүдийг эрэлхийлэхэд оршиж байгаа юм.

Учир нь, сүүлийн жилүүдэд амьтнаас хүнд халдварлах зоонозын халдварт өвчин нэмэгдэж, зарим тохиолдол нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын хэмжээнд хүрэх болсон. Тодруулбал, ДЭМБ-аас өнгөрсөн онд шинэчлэн гаргасан “Шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалт”-д тарваган тахал өвчнөөс гадна вирус, нян, паразитаар үүсгэгддэг зоонозын гаралтай 20 гаруй халдварт өвчин оржээ. Иймд зоонозын гаралтай халдварт өвчнийг тандах, хянах, сэргийлэх, хариу арга хэмжээ авахад шинжлэх ухаанч, шинэ техник технологи иноваци шингэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Тиймээс Монгол Улс бодит хэрэгцээ шаардлагыг үнэлж, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг өргөжүүлэх, салбарын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан зөвлөл болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тарваган тахал “Yersinia pestis” гэх нянгаар үүсгэгддэг, амьтнаас хүнд халдварладаг аюултай халдварт өвчин юм. Монгол Улсын хувьд, 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд энэ нь нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзэлж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтал болсон 100 гаруй иргэнийг тусгаарлахын зэрэгцээ тухайн аймаг, орон нутгийг хяналтад авч, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ аваад буй энэ цаг үед олон улсын эрдэмтэн судлаачид чуулж, гарц шийдэл эрэлхийлж буйгаараа энэхүү хурал онцлог бөгөөд ач холбогдолтой болж байна.

Гурван жил тутам зохион байгуулагддаг олон улсын “Yersinia” симпозиумыг анх 1972 онд Шведийн хант улсын Мальмё хотноо зохион байгуулж байжээ. “Yersinia” нянгийн олон янз байдал, бүтэц, физиологийн онцлог, хувьсал, эзэн амьтдын холбогдол, экологи, тархвар зүй, оношилгоо, хүнсний аюулгүй байдал, дархлаажуулалттай холбоотой асуудлыг голлон хэлэлцдэг тул энэ чиглэлийн олон улсын судлаачдын хамгийн том цугларалт болж байна гэж Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдрөөс хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын А/1176 дугаар захирамжийн дагуу наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 16-ны 20:00 цагийг дуустал тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон.

Харин өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдрөөс эхлэн хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал,

1, 6-аар төгссөн дугаартай машинууд даваа гараг

2, 7-оор төгссөн дугаартай бол мягмар гараг

3, 8-аар төгссөн дугаартай бол лхагва гараг

4, 9-өөр төгссөн дугаартай бол пүрэв гараг

5, 0-ээр төгссөн дугаартай бол баасан гарагт 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй.


Дугаарын хязгаарын бүс:

  • 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар хүртэл,
  • Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто зам хамаарна.

Ташрамд, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн байдаг.

Жолооч та бүхэн захирамжийн хэрэгжилтийг чандлан мөрдөж, замын хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцоно уу.
 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

Огноо:

,

2024 оны 6 дугаар сард 32 болон 16 настай хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг шүүгээ болон чемоданд нууж далдлахыг завдсан ноцтой хэрэг гарсан.

Тус хэргийг шүүхээр хэлэлцэхээс өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдоод байна.

Тэгвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг ямар асуудлуудын хүрээнд явагддаг талаар танилцуулъя.

Жич: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж Монгол Улсын Дээд Шүүхээс мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох