Улстөр нийгэм
Ерөнхийлөгчийн зарлигаар “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:
“Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жил, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад ертөнцөд гарах гол гарц, эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон иргэний нисэхийн салбарын хөгжлийн чиг хандлага, өнгө төрхийг тодорхойлж, мэдлэг чадвар, дадлага туршлагатай боловсон хүчнийг бүрдүүлэн олон нийтийн ашиг сонирхол, эрх ашгийг дээдэлсэн үйл ажиллагаагаар аялал жуулчлалыг дэмжсэн, иргэдийн нийгмийн хэрэгцээг хангасан, эрэлтэд нийцэхүйц, хүртээмжтэй агаарын тээврийг хөгжүүлэхэд оруулж буй онцгой хувь нэмэр, үе үеийн ажилтан, албан хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир шагнал гардуулсныхаа дараа үг хэлж, “МИАТ” ТӨХК-ийн үе үеийн ажилтан, албан хаагчдад үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 65 жилийн ойн баяр, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийн мэндийг дэвшүүллээ.
“МИАТ” ТӨХК нь дэлхий нийтэд тархсан цар тахлын хүнд цаг үед үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд тусгай үүргийн 142 удаагийн нислэгийг олон улсын 24 чиглэлд үйлдэж, гадаад улсаас 26 мянга орчим иргэнийг эх орондоо татан авчирсан байна.
Түүнчлэн Ази, Европын хооронд 300 орчим ачаа тээврийн нислэг үйлдэж, 5 сая орчим килограмм эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэснээс 22 удаагийн нислэгээр эх орондоо вакцин тээвэрлэн авчирч ажилласан юм.
Улстөр нийгэм
Мал аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах зорилгоор “Уур амьсгалд ухаалаг мал аж ахуй ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдвийн хүрээнд явуулж, 21 аймаг, нийслэлий, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга болон харьяа байгууллагуудын төлөөллийг хамруулав.
Энэ үеэр салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, тогтвортой хөгжүүлэх гарц шийдлийг хэлэлцсэн. Тухайлбал, өсвөр мал бордож, эдийн засгийн эргэлтэд оруулах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг тогтвортой тогтмол байлгах тухай асуудлуудыг зөвлөлдлөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.04.03/
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын 2025 оны Хаврын ээлжит чуулганы энэ долоо хоногийн Пүрэв болон Баасан гарагийн /2025.04.3-4/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ · Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/ · Бусад |
10.00 |
“Их хуралдай” |
-
Цаг үе2022/01/07
Төрийн банкнаас уулзалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулна
-
Улстөр нийгэм2021/07/01
Багануур дүүрэг залуусын гарааны бизнесийг дэмжих төвтэй болно
-
Улстөр нийгэм2021/05/04
Цахим засаглалыг дэмжсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ
-
Улстөр нийгэм2022/06/08
ОХУ-ын Красноярск мужийн амбан захирагчийг хүлээн авч уулзлаа