Цаг үе
Мэндчилгээ

Монгол Улс, монголчуудын сүүлийн 100 жил бол үсрэнгүй дэвшил, үндэстний соёл, боловсрол, дэлхий дахинтай хөл нийлэн алхсан хөгжлийн түүх билээ.
Тэр дундаа сэтгүүл зүйн хөгжилд тод мөрийг эхлүүлж, дэлхий дахины мэдээг Монголдоо, Монголын мэдээг дэлхий дахинд өртөөлсөөр өнөөг хүрсэн анхны мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү зуун жилд улс үндэстнээрээ бичиг үсэгт тайлагдан өдөр тутмын үйл явдлыг сонин мэдээнээс уншдаг болж, үндэсний хэвлэл, сэтгүүл зүй өнгө төрхөө олон хөгжсөн нь улс орны хувьд хөгжил дэвшил байлаа.
Монголын сэтгүүл зүйн хөгжлийн үе шат бүрт үлгэрлэн түүчээлж, үнэ хүндтэй үүргийг гүйцэтгэсээр ирсэн МОНЦАМЭ агентлагийн үе үеийн удирдлага, хамт олон, сэтгүүлч, орчуулагч, анд найз нөхдөдөө ойн баярын мэндийг дэвшүүлье!
Цаг үе
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Цаг үе
Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ
Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран баяр наадмын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хяналтын 171 улсын байцаагч өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 15-ны өдрийг хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж хамтран гүйцэтгэж байна.
Хяналт шалгалтад улсын болон аймгийн баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хамруулж, гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар болсон.
Цаг үе
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Улстөр нийгэм2022/06/09
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг ХАА-н салбар...
-
Цаг үе2021/03/22
Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувь нь Казах угсаатан байна
-
Шударга мэдээ2022/03/22
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засги...
-
Цаг үе2025/06/24
Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгджээ